Өмнөд Солонгос улсын тамирчин, “Тоттенхэм” багийн ахлагч Сон Хён Мин “өөрийгөө жирэмсэн” гэж хэлж мөнгө нэхэн шантааж хийсэн эмэгтэйн эсрэг цагдаагийн байгууллагад гомдол гаргажээ.
Сөүлийн өмнөд хэсэгт байрлах Ганнам дүүргийн цагдаагийн газар тамирчны гомдлыг хүлээн авсны дараа 20 гаруй насны эмэгтэй, эрэгтэй хоёрыг бусдын эд хөрөнгийг дээрэмдэхийг завдсан хэргээр шалгаж байгаа аж.
Тодруулбал өнгөрсөн оны зургадугаар сард Сон Хён Миноос жирэмсэн болсон гэж хэдэн зуун сая вон авахыг тухайн эмэгтэй оролджээ. Цагдаа нарын зүгээс гомдлын нөхцөл байдлыг тогтоохын тулд хэргийг сайтар шалгаж байгаа гэж мэдэгдсэн байна.