“The MongolZ” баг Казахстан улсад ээлжит тоглолтоо хийхээр очоод байна. Маргааш манай улсын баг Туркийн “Aurora” багтай эхний тоглолтоо хийнэ. Уг тоглолтын өмнө манай сурвалжлах баг Techno4K, Mzinho- нартай цөөн хором ярилцлаа. Тэд одоо Казахстан улсад тоглолтдоо бэлдэж байгаа юм. Энэ талаар “The MongolZ” багийн тоглогч М.Содбаяр буюу Techno4K дараах тайлбарыг өглөө.
Techno4K: Анхнаасаа энэ тэмцээнд түрүүлэх зорилготой ирж байгаа. Тэр зорилгынхоо хүрээнд өдөр хоногоо тооцоолоод эхлээд бараг орохгүй болчихсон байсан юм. Тэгээд Казахд болж байгаа ойрхон хүмүүс ирнэ гээд орохоор болсон. Цаашаа ижилхэн 1,2 баг байгаа.

-“Mongolz” баг сүүлийн үед их завгүй. Олон тэмцээнд оролцож байна. Бэлтгэл хэр хангагдаж байна. Дараагийн тэмцээн хаана болох вэ?
Дараагийн тэмцээн АНУ-ын Даллас хотод болно. Нэлээн шахуу хуваарьтай ч гэсэн дуусаад яг л амжихаар тааруулсан. Нэг мөсөн Америк тив рүү явж байгаа юм чинь бид хэд одоо болох тэмцээнээ дуусгаад Монгол руу буцна гэдэг хүндрэлтэй. Тийм болохоор тэндээ үлдээд бэлтгэл хийхээр төлөвлөсөн.
-Дараагийн тэмцээнд нь “Chinggis Warriors” баг оролцохоор болсон байсан. Энэ талаар сэтгэгдлээ хуваалцвал.
Мэдээж дахиад нэг Монгол баг мажорт явж байна гэдэг чинь Монгол Улс, Ази тивд аягүй чухал зүйл. Анх удаа хоёр Монгол баг мажорт цуг шалгарчихсан тоглох гэж байна гэдэг бол тэдний өмнөөс маш их баяртай байна.
Амралтын хувьд И-спортын CS төрөл бол жилд хоёр удаа амралтын хугацаатай байдаг. Нэг нь 12-р сард шинэ жилийн үеэр нөгөө нь зургаадугаар сарын сүүлээр тоглогчийн амралт гэж болдог.

“The MongolZ” багийн тоглогч Б.Аюуш буюу Mzinho: Бид аварга авахын төлөө зорьж байгаа. Бэлтгэл сургуулилт жаахан завгүй тэмцээн ихтэй цагийн хуваарт бага байгаа болохоор тэмцээнүүдээр явж байх хугацаандаа тэмцээнээсээ гаргаж өгдөг бэлтгэлийн өрөө дотор нь. Ер нь бэлтгэлээ гайгүй хангах гээд хичээж л байна. 3:0 шалгарсан болохоор 2-3 өдрийн чөлөөт цаг гарсан. Гэхдээ бид нар бэлтгэл дутуу явж байгаа болохоор гарч цаг өнгөрөөхгүйгээр бэлтгэлээ хийе гэсэн зорилготой байгаа. Америкийн Даллас хотод дахиад тэмцээн болно. Яг энэ тэмцээн дуусаад маргааш, нөгөөдрөөс нь эхэлж байгаа болохоор шахуу хуваартай байгаа. Ер нь бол яг бэлтгэл сайн хангагдаагүй байгаа болохоор давхар тэмцээнүүддээ зориулаад бэлдээд явж байгаа.
-Тэмцээнээс өөр зорисон зорилго бий юу
Тэмцээн уралдаанаас гадна нээх зорьсон ч юм алга дөө. Тэгээд л сайн аав ээжийн хүүхэд, сайн ах, дүү, сайн найз байхыг зорьж байна. Тэгээд тоглоомоо л тоглож байна даа. Ер нь бол яг Монголоос өөр улсад тухайн улсынхаа баг, тоглогчоо дэмждэг, дэмжихийн тулд улс орныхоо нийт хүн амын 2 хувь үзэж байгаа тохиолдол тийм их байхгүй байх. Тэгээд дэмждэгт баярлалаа. Үргэлжлүүж дэмжсээр байгааарай. Бид нар та нарынхаа итгэлийг алдахгүй ээ.