Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Улаанбаатар марафон” олон улсын гүйлт тавдугаар сарын 24-ний өдөр болно. Гүйлтийн бүртгэл дөрөвдүгээр сарын 1-нээс тавдугаар сарын 20-ны өдөр үргэлжлэх юм. Өнөөдрийн байдлаар нийт 10.000 гаруй иргэн марафонд бүртгүүлснээс 5000 гаруй иргэн эрүүл мэндийн 5 км-ийн гүйлтэд бүртгүүлээд байна. Тэгвэл Улаанбаатар марафон 2025 олон улсын гүйлт зохион байгуулахтай холбоотойгоор нийт 53 чиглэлийн 483 маршрутад өөрчлөлт оруулахаар төлөвлөжээ.
Үүнд,
- Энхтайваны өргөн чөлөө, нарны замаар үйлчилдэг чиглэлүүд Их тойруугаар үйлчилгээ үзүүлнэ.
- Урдаас хойш чиглэлийн чиглэлд үйлчилгээ үзүүлдэг чиглэлүүд Ногоон нуур, Цагдаагийн гудамжаар үйлчилгээ үзүүлнэ.
- Хойноос урагш чиглэлд үйлчилгээ үзүүлдэг тээврийн хэрэгслүүд 120 мянгат, Нарны гүүр, Баянбүрдийн тойрог гэсэн ерөнхий маршрутын дагуу үйлчилгээ үзүүлэх юм.
- Мөн марафоны турш хаагдаж буй гудамж, замуудыг 100 хувь дайран өнгөрдөг 3 чиглэлийн тээврийн хэрэгсэл түр зогсоно.
- Уралдаан дууссаны дараа нийтийн тээврийн үйлчилгээ үндсэн маршрутаараа үйлчилгээ үзүүлэх юм.
