Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлэхийг ЦУОШГ-аас анхаарууллаа. Тодруулбал өнөө шөнө /2025.05.15-16/ Говь-Алтайн баруун хэсэг, маргааш буюу 16-нд Баянхонгор, Өвөрхангайн өмнөд хэсэг, Өмнөговийн нутгаар салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метрийг давж, хүчтэй салхилна.
Мөн Хөвсгөл, Архангай, Төв аймгийн нутаг, Булганы өмнөд, Өвөрхангайн хойд хэсгээр, 16-нд Сүхбаатарын өмнөд хэсгээр ахиухан хэмжээний нойтон цас орох тул зам даваа, гүвээнд халтиргаа гулгаа үүсэж, үзэгдэх орчин хязгаарлагдахыг анхаарууллаа.