horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userД. Сарантуяа

Хуучирсан мэт хувцасны трендийг дэлгэрүүлье

post-img

Үрчийж нугаларсан цамц, урагдаж ноорсон даашинз, элэгдсэн гадаргуутай савхин хүрэм зэрэг хуучин хувцасны хэв маягийг өнөө цагт дэлгэрүүлэхийг загвар зохион бүтээгчид уриалж байна.

Тэгвэл ийм төрлийн хэв маяг нь саяхнаас биш, харин 1990-ээд оноос эхлэлтэй гэдгийг та мэдэх үү?

Загварын эсрэг урсгал хөгжүүлэгчдийн нэг Мартин Маржела, Анн Демельмейстер, Рей Кавакубо нарын урладаг байсан хуучирсан мэт харагдах хувцаснууд тухайн үеийн франц шик загварууд үзэж дассан хүмүүст жинхэнэ шок эффект өгдөг байв. Ийнхүү дизайнерууд тус салбарт Chanel-ийн твид, Versace-гийн алтлаг тансаглалаас тэс өөр ертөнц оршиж болдгийг харуулж байсан юм. Нөгөөтээгүүр тэд төгс бус зүйлээс үзэсгэлэн гоо эрэлхийлэхийг заадаг Японы гүн ухааны “ваби-саби” үзэл баримтлалаас улбаалан бүтээлээ туурвидаг байжээ.

Харин орчин үед загвар зохион бүтээгчид аливаа хувцас шинэ үзэмжээ алдсан ч, нимгэрч цоорсон ч, цаашлаад өнгө будаг нь гандсан ч үргэлжлүүлэн өмсөх дадал амьдралдаа нэвтрүүлэхийг уриалж байна.

Энэ нь Дэлхий дахинаа тулгамдаад буй хог хаягдлын асуудлын жижиг хэсгийг ч болов шийдэхэд хувь нэмрээ оруулж буй хэрэг юм. Тиймээс шинэ худалдан авалт яаран хийхээсээ өмнө удаан хугацаанд шүүгээнийхээ мухарт байлгасан хувцсаа гаргаж дахин нэг загварчлаад үзээрэй. Цайрсан жийнсэн өмд, хагарсан савхин хүрэм, урагдсан футболка гээд бүгд чиг хандлага болсноос гадна, эдгээр хувцаснууд нь яг л эмээ өвөөгөөс өвлөгдөж ирсэн мэт дулаан мэдрэмж өгч чадна.

0/1000