horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userД. Сарантуяа

Ж.Баярмаа: Ерөнхий сайд огцрох бүх шаардлагаа хангачихсан

post-img

“Огцрох амархан” жагсаалд УИХ-ын гишүүн Ж.Баярмаа ирж өөрийн байр сууриа илэрхийллээ. Тэрээр 20 настай залуу бизнес хийгээд ийм хэмжээнд байвал тэр хүний асуудал. Гэтэл бүх эрх мэдэл энэ хүнд байсан. Ерөнхий сайдын ажлыг сүүлийн 5 жил хийж байна.

Намайг үг хэллээ гээд гүтгээд харлуулаад байгаа шүү дээ. 50 ширхэг байр зарсан, онц ноцтой гэмт хэрэг хийчихсэн юм шиг гүтгээд байгаа шүү дээ. Гэхдээ би буцахгүй. Би 50 байр зараагүй. Надад авсан мөнгө байхгүй. Би олон нийтийн төлөө тангараг өргөсөн. Тангараг маань зүрхэнд байгаа. Энэ удаагийн жагсаалыг булаалгахгүй гэж найдаж байгаа. Энэ бол иргэдийн уур бухимдал дээд цэгтээ хүрсэн учраас жагсаж буй. Тиймээс энэ удаа жагсаалаа булаалгахгүй гэж найдаж байна. Залуучууд гарч ирж жагсаж байгаа нь ардчиллын дархлаа” хэмээв.

0/1000