Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, түүний хүү О.Тэмүүлэн болон иргэн Ч.Өгөөдэйбаатар, Н.Ариунаа нарын талаарх цахим орчинд үүссэн мэдээллийг шалгуулахаар хандсан нэр бүхий иргэдийн гомдлыг АТГ хүлээн авч, хөрөнгө орлогын мэдүүлгийн хяналт шалгалтын ажиллагааг эхлүүлжээ.
Харин Ерөнхий сайдын хүү О.Тэмүүлэн нь гадаад улсад амьдарч байгаа тул түүнийг хуульд заасан хугацаанд ирж тайлбараа өгөхийг АТГ-аас мэдэгдсэн байна. Энэ дагуу ирэх долоо хоногт Монгол Улсад ирж тайлбар мэдүүлэг өгөхөөр болжээ.