horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userМ.Тэнүүн

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг Гадаадад суралцуулах сонгон шалгаруулалт зарлагдлаа

post-img

Боловсролын зээлийн сан нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн дээд боловсрол эзэмших тэгш боломжийг хангах, эдийн засгийн хүндрэлгүйгээр суралцах нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор санхүүгийн дэмжлэг үзүүлэх сонгон шалгаруулалтыг хууль тогтоомжийн дагуу зарлаж байна.

Сонгон шалгаруулалтад оролцогч нь:

  • Монгол Улсын иргэн байх
  • Хөгжлийн бэрхшээлтэй иргэн байх (тухайн статустайг нотлох эрх бүхий байгууллагын тодорхойлолттой)
  • Гадаадын дээд боловсролын сургалтын байгууллагад (ТHE rankаар ТОП 100) дэд бакалавр, бакалавр, магистр, докторын хөтөлбөрөөр суралцаж буй болон суралцах эрх авсан шалгаруулалтад оролцогч нь:
  • Шинээр элсэн суралцах оролцогч үндсэн ангийн суралцах урилга авсан байх
  • Үргэлжлүүлэн суралцагч бол өмнөх улирлын голч дүн авбал зохих үнэлгээний 75% буюу түүнээс дээш байх гэсэн шаардлага хангасан байх ёстой юм байна.

Бүртгэлийн материал хүлээн авах хугацаа: 2025 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 15:00 цагаас 2025 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 17:30 хүртэл үргэлжлэнэ.

Бүрдүүлсэн материалыг БЗС-ийн байр 1106 тоот өрөөнд болон scholarship@elf.gov.mn цахим хаягаар хүлээн авч сонгон шалгаруулалтын үр дүнг бүртгэл дууссанаас хойш ажлын 10 хоногийн дотор цахим хуудсаар зарлах юм.

Дэлгэрэнгүй мэдээллийг www.elf.gov.mn болон 7004-7009 /1105/ дугаараас лавлаарай.

0/1000