Хүний эрхийн мэдрэмжтэй, хараат бус сэтгүүл зүйг танд хүргэе.
Subscribe
Гэр бүл салвал хүүхдийг эцэгт нь өгөх хуультай болъё!
- 2025/05/16

- 33 цаг 52 минутын өмнө

- 5 мин уншина

Олон улсын гэр бүлийн өдөр өчигдөр тохиов. Манай улс нийтээр тэмдэглэх баяр, тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулийн дагуу энэ өдрийг 22 дахь жилдээ тэмдэглэв. Уг тэмдэглэлт өдрийн ач холбогдол нь Дэлхий даяарх гэр бүлүүдийн өмнө тулгарч буй асуудлуудыг олон нийтэд таниулан, шийдвэрлэхэд оршдог юм.

Тэгвэл Монгол Улсын гэр бүлүүд, нийгмийн өмнө тулгамдаж буй асуудал бол яах аргагүй гэр бүл салалт билээ. Өнгөрсөн 2024 онд гэхэд 4436 хос гэр бүлээ цуцлуулжээ. Гэр бүлээс гадуурх харилцаа, санхүүгийн байдал, соёлын ялгаа, үүрэг хариуцлагаа ухамсарлаагүй, бие биеэ таньж ойлгоогүй зэрэг нь үүний үндсэн шалтгаан болж байна гэж судлаачид үздэг. Ийм яриа, судалгаа олон удаа сонслоо, харлаа. Энэ сэдвээр ч хэвлэл мэдээллийн хэрэгсэл байнга хөнддөг. Одоо ч хөндөж байна. Чих дөжирлөө. Одоо шийдэл хэрэгтэй.

Гэр бүлийн тухай хуулийг шинэчлэн найруулахаар Засгийн газар төсөл боловсруулан, УИХ-ын энэ хаврын чуулганаар хэлэлцүүлэхээр зэхэж байна.

Шинэчлэн найруулсан төсөлд

Эцэг, эхийн хариуцлагыг сайжруулах,

Эцэг, эх нь хүүхдийн өмнө хүлээсэн үүргээ гэрлэлт дуусгавар болсон эсэхээс үл хамааран биелүүлэх үүрэгтэй байхаар хүүхдийн эрх, ашиг сонирхлыг тэргүүн ээлжид хамгаалах,

Хүүхдийн хуваарьт хөрөнгийг хэрхэн зарцуулах зэрэг асуудлуудыг тусгаад байгаа юм.

Тэгвэл эцэг, эхийн хариуцлагыг сайжруулах гэдэгт гэр бүл салсан тохиолдолд “Эцэг нь хүүхдээ авдаг” байх заалт оруулж, хуульд тусгаж өгье. Өнөөдөр гэр бүлээ цуцлуулсан үед ээж хүн хүүхдээ асран хамгаалж, амьдралыг нь дааж үлддэг нь бодит үнэн. Харин эцэг нь хүүхдийн тэтгэмжээ өгөхгүй зугтдаг. Өмнөх хүүхдийнхээ өмнө хариуцлага хүлээгээгүй атлаа өөр амьдрал зохиож, бас 1 хүүхдийг эцэггүй үлдэх эрсдэлд оруулдаг.

Үүнийг бид харсаар, таслан зогсоож чадахгүй байна. Яаж ч чаддаггүй учраас ийм эрчүүд улам даварч, энд тэнд эцэггүй гэх өрөвдөлтэй хүүхэд бий болгож хаясаар явна. Ийм арчаагүй, новшийн юмнуудыг хэдий болтол даврааж, эцэггүй хүүхдүүдийг аавдаа хаягдсан гэдэг аймшигт мэдрэмжтэйгээр амьдруулж, өрх толгойлсон гэдэг тодотголтой эмэгтэйчүүдийг зовоох юм.

Ерөөсөө Монгол Улсын хэмжээнд 66.048 эмэгтэй өрх толгойлж байна. Тэдний олонх нь хүүхдээ тэврээд, хаягдаж үлдсэн. Хань нь нас бараад, өрх толгойлж үлдсэн эмэгтэй цөөн. Үүний цаана наанадаж 66.048 хүүхэд эцэггүй гэж бусдад нүд үзүүрлэгдэн амьдарч байна. Тэдний олонхыг нь эцэг нь хаяж явсан. Эцэг нь нас бараад, эхтэйгээ үлдсэн хүүхэд хамаагүй цөөн.

Улсын хэмжээнд 15.089 эрэгтэй өрх толгойлж байна. Тэдний олонх нь хань нь нас барсан гэх шалтгаантай. Аавтайгаа амьдарч буй 15.089 хүүхдийн тун цөөхөн нь ээждээ гологдсон байдаг. Ингээд харьцуулаад харахад гэр бүл цуцлалтын дараа хэн хамгийн ихээр хохирч байгаа нь харагдана. Гэр бүл болоогүй, батлуулаагүй байхдаа хүүхэд тэврээд хоцорч байгаа хохирогч нь ч эмэгтэйчүүд.

Тиймээс гэр бүл салсан тохиолдолд эцэг нь хүүхдээ авдаг байвал шударга. Ингэвэл эцэггүй хүүхэд гэж байхгүй болно. Эрчүүд унждаг улаан махаараа биш, ухаанаараа асуудалд ханддаг болно. Гэр бүл бүтэн, хүүхдүүд элэг бүтэн бол нийгмийн олон асуудал аяндаа шийдэгдэнэ. Гэр бүлийн, хүн бүрийн, хүүхдийн сайн сайхны төлөө “Гэр бүл салбал хүүхдийг эцэгт нь өгнө” гэсэн ганцхан заалт, зөрчвөл хүлээх хариуцлагатай нь Гэр бүлийн тухай хуульд оруулж өгнө үү, УИХ-ын гишүүд ээ!

Гэр бүл салбал хүүхдийг эцэгт нь өгөх бол шинэ юм биш. Монголчуудын мартсан, байсан уламжлал. Үүнийг л сэргээчихье. Өвөг дээдэс маань гэр бүлийг бат бөх байлгах, хүүхдийг өнчрүүлэхгүй байлгах аргыг аль эрт дээр үед олоод, асуудлыг шийдчихсэн байжээ. Манжийн үед, социализмын нөлөөгөөр л энэ уламжлалаа мартчихсан юм билээ. Үүнийг л эргэн сэргээе.

Гэр бүл салбал, гэрлэхгүй атлаа хүүхэдтэй болбол эцэг нь хүүхдээ авах уламжлалтай, гэр бүлийн харилцаанд бүх тал хариуцлагатай ханддаг байжээ. Эрчүүд бэлгийн харилцаанд хамаагүй ордоггүй, эцэг эхчүүд хүүгээ хариуцлагатай өсгөдөг байв. Харин одоо эрэгтэй хүн ч, эрэгтэй хүүхэдтэй эцэг эх ч хариуцлага хүлээхгүй, хайхрахгүй байна.

Эдгэдэггүй, удамшдаг олон өвчин эцгийн талаас хүүхдэд удамшдаг.

Эцгээс хүүхдэд удамшсан өвчин эдгэдэггүй. Үүнийг монголчууд тогтоож, эдгэшгүй удамшлын өвчтэй гэж удам судраа бузарлахгүй байхыг ихэд эрмэлздэг байжээ. Тиймээс ч удамшлын өвчтэй байж магадгүй гэж болгоомжлон, гэр бүл салахад эмэгтэй хүн хүүхдээ эцэгт нь өгдөг байсан аж. Эмэгтэйн талынхан ч үүнийг хатуу шаардана. Эдгэшгүй өвчин хожим илэрч магадгүй учир ихэд болгоомжилно. Эрэгтэйн тал ч хүүхдээ, ачаа үг дуугүй авч, хариуцлагаа үүрнэ. Энэ нь удамшлын өвчнийг таслан зогсооход ихээхэн нэмэр болж байсан аж.

Гэтэл одоо хүүхдээ эхийн хэвлийд бойжиж байхад нь гарч хүрч, ямар нэг байдлаар хөгжлийн бэрхшээлтэй төрөхөд хаяад зугтаж байгаа эцэг зөндөө. Ер нь бараг бүгд. Жишээлбэл: Манай саитад ярилцлага өгсөн 13 настай, хөгжлийн бэрхшээлтэй хүүгээ асардаг С.Шүрэнцэцэг “Монгол эрчүүд чинь сонин зантай. Хүүхдээ хөгжлийн бэрхшээлтэй болчихвол эхтэй нь хаяад яваад өгдөг. Ганц биеэрээ хүүхдээ өсгөж байгаа хүмүүс зөндөө байна” гэсэн юм.

Мөн 50 эргэм насны эмэгтэйн талаар сурвалжилгыг бид хийсэн. Түүний охин төрөхийн хожуу үеийн хордлогоос болоод, цус харважээ. Охин нь ийн саажилттай болсон байна. Хэвлийд нь байсан үр нь давхар саажилттай болсон аж. Хайрлана, халамжилна гэж газар дээрх ганц охинтой нь ханилсан залуу нь “Дэлгүүр яваад, сүү аваад ирье” гэж гараад, усанд хаясан чулуу шиг алга болж саажилттай болсон эхнэр, хүүхдээ хаяад явсан хэрэг бий.

Иймээс л ямар ч шалтгаанаар гэр бүл салсан бай, эцэг нь хүүхдийнхээ өмнө, удмынхаа өмнө, удамшлын өвчтэй байсныхаа төлөө, ухаангүй харилцаа үүсгэснийхээ төлөө хариуцлага хүлээдэг байя.

Эр хүнд хариуцлагыг нь үүрүүлье. Бэлгийн харилцаанаас хүүхэд бий болно гэдгийг өнөө цагт хүүхдүүд ч мэднэ. Мэдсээр байж хийсэн үйлдэлдээ хариуцлага хүлээдэг байхыг монгол эрчүүдээс шаардаж байна. Эхнэр, нөхрийн статус авч гэр бүл болохдоо эрх тэгш байна гэж хуулийн өмнө үүрэг хүлээсэн атлаа биелүүлэхгүй байгаа учраас эрчүүдэд хүүхдээ өсгөх хариуцлагыг нь хуулиар зааж өгье!

- Шинэ
- Хандалттай
2025-05-16 06:36:55
iim huulitai bolloo geed huuhed az jargaltai amidrahgui, bugd shiidegdehgui. setgeliin huurluur handah bus herhen gerlelt tsutsltg buuruulah tal deer anhaarah heregtei. huvi hunii uhamsar dutmag ene tsagt hun dor bur hariutslagatai baih ih chuhal. gerlelt tsutslaltiin gol shaltgaan bol hunee zuv tanij medeegui bhda gerleh tohioldol bdg. zugeer uhaantai amidarchj bolddoggui ymu
2025-05-16 00:59:09
Тэр тэнэг амиа бодсон эцэг нь яг хпрпгдаач хүүхдээ. Хүүхэдийг эцэгтэй нь хамт шийтгэх гээд байгаа юм үү🤣🤣🤣🤣. Эргүү эргүү юм бичих юм аа.