АНЭУ-ын Аль-Айн хотноо шатрын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 6-16 ны өдрүүдэд боллоо.
Монгол Улсын шигшээ багийн тамирчин Б.Мөнгөнзул 9-н өргөөс 7 оноотой 1-4-р байрт оноо тэнцэн чанарын үзүүлэлтээр Ази тивийн дэд аварга болж Дэлхийн цомын тэмцээнд оролцох эрхээ өвөртлөв.
Мөн түүний хувьд шатрын насанд хүрэгчдийн Азийн АШТ-ээс мөнгөн медаль хүртсэн Монголын анхны тамирчин болж байгаа юм.
Үүнээс гадна энэ амжилтаар эмэгтэй Их мастер (WGM) цолны 1 норм болон эмэгтэй Олон улсын мастер (WIM) цол, олон улсын чансаагаа +42,8 дүнгээр нэмэгдүүлжээ.
Монголын шатарчид тус тэмцээнээс өмнө нь хоёр хүрэл медаль хүртсэн бөгөөд 2019 онд Т.Мөнхзул, 2023 онд Б.Мөнгөнтуул хүрэл медалийн тавцанд гарч байсан билээ.