horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userД. Сарантуяа

Монгол жүжигчдийн ханш ба тансаглал

post-img

Монголын нийгэмд хамгийн боломжтой амьдардаг хэсэг бол урлаг, соёлын салбарынхан гэдэгт маргах хүн байхгүй биз ээ. Мэргэжлээрээ ажиллаад, тансаг амьдрах боломж Монголд бараг байхгүй. Гэхдээ урлагийнхан дунд тэгж чаддаг хүн олон. Жүжигчин, бүжигчин, дуучин, загвар өмсөгч, гоо бүсгүйчүүд ямар эх үүсвэрээс хэр их мөнгө олдог болоод ингэж тансаг амьдардаг юм бол?

Тэгвэл жүжигчид, орчин үед инфлүсэрүүд буюу (нөлөөлөгчид) хэмээн нэрлэгдэж буй хүмүүсийн цалин хөлс, үнэлэмж Монголд хэд байдгийг сонирхъё.

Жүжигчдийн тухайд үнэлэмж болон цалин хөлс нь нэр хүнд, олон нийтийн сүлжээнд дагагчдын тоо, туршлага, ур чадвараараа өөр өөр байдаг.

Жишээлбэл: Алдар нэртэй, туршлагатай жүжигчид нэг ангит киноны гол дүрд тоглохдоо 10-30 сая төгрөгийн ханштай гэсэн мэдээлэл байна. Ерөнхийдөө туршлага, нэр хүндээсээ шалтгаалан, энэ ханш хэлбэлзэнэ гэсэн үг. Мөн гол дүр үү, туслах дүр үү гэдгээрээ өөр өөр байдаг.

Харин нэр танигдсан дундаж түвшний жүжигчид туслах дүрд 3-10 сая төгрөг, шинэ залуу, туршлага багатай жүжигчид 1-3 сая төгрөгөөр тоглодог.

Харин олон ангит кинонд (сериал) тоглох ханш гэвэл алдар нэртэй жүжигчид нэг ангид 1–3 сая төгрөг авах нь элбэг. Зарим тохиолдолд буюу дүрийн байдал, хугацаа, гол дүр эсвэл туслах дүр гэдгээс шалтгаалан, илүү өндөр ч байх боломжтой.

Дунд түвшний буюу нэр танигдсан жүжигчид нэг ангид 500 мянгаас 1 сая төгрөг, шинэ залуу, туслах дүрийн жүжигчид 200–500 мянган төгрөг. Зураг авахуулах өдрийн тоогоор 300-800 мянган төгрөгөөр тоглодог байна.

Гэвч зарим тохиолдолд жүжигчид нэр хүндээ өсгөх зорилгоор бага хөлсөөр тоглох эсвэл үнэ тохиролцож тоглох нь ч бий.

Мөн дээрх үнэ хөлс, ханш нь тухайн киноны төсөв, продакшн компанийн хүчин чадал, гэрээ хамтын ажиллагаа зэргээс шалтгаалан мөн дээш, доош хэлбэлзэнэ. Гол дүр болон нэр алдартай жүжигчдээс жижиг туслах дүр бүтээж буй жүжигчид бага үнэлгээтэй байдаг аж.

Жүжигчдийн кинонд тоглох үнэ, ханшинд нөлөөлдөг хүчин зүйлс

Дээр дурдсанчлан олны танил, нэр алдартай жүжигчид ур чадвараараа шинэ залуу жүжигчдээс хамаагүй өндөр үнээр кинонд тоглодог нь харагдана. Мөн их төсөвтэй, гадаадын кино, төсөлд оролцсон жүжигчдийн үнэ хөлс дотоодын зах зээлд илүү өндөр үнэлгээтэй байдаг.

Тэгвэл олон улс буюу тэр дундаа кино урлагийн салбараараа Дэлхийн бүх улсад нөлөөгөө үзүүлдэг Өмнөд Солонгосын жүжигчдийн үнэ хөлс ямар байдаг вэ?

Тухайн жүжигчдийн үнэ хөлс нь киноны төсөв, жүжигчний нэр хүнд, дүрийн оролцоо зэргээс хамаарч мөн өөр өөр байдаг. Тэгвэл гол дүрийн жүжигчид нэг кинонд 1–2 тэрбум вон (ойролцоогоор 800,000 – 1.6 сая ам.доллар) хүртэлх үнээр тоглодог.

Олон ангит кино (K-драма) дахь жүжигчдийн хөлс:

Гол дүрийн жүжигчид:

Ким Су Хён: “It’s Okay to Not Be Okay” цувралын нэг ангид 500 сая вон (ойролцоогоор 423,000 ам.доллар) хөлс авч байсан. Харин “Queen of Tears” цувралын нэг ангид 300 сая вон (ойролцоогоор 216,000 ам.доллар) хөлс авч, нийт 16 ангид 4.8 тэрбум воноор тоглосон (ойролцоогоор 3.5 сая ам.доллар) байдаг.

Ли Жон Жэ: “Squid Game” цувралын эхний улиралд нэг ангид 248,000 ам.долларын цалин авч байсан. Харин хоёрдугаар улирлын нэг ангид 1 сая ам.доллар хүртэл хөлс авах талаар мэдээлээд буй.

Сон Жүн Ки: “Reborn Rich” цувралд нэг ангид 228,500 ам.доллар хөлс авч, нийт 3.65 сая ам.доллар олсон байна.

Хён Бин: “Crash Landing on You” цувралд нэг ангид 200,000 ам.долларын хөлс авч байсан.

Сон Хе Гё: “The Glory” цувралын нэг ангид 200 сая воноор тоглож (ойролцоогоор 163,000 ам.доллар) байсан.

Манай улсад жүжигчдийн кинонд тоглох үнэ ханш Азийн бусад оронтой харьцуулахад бага байгаа боловч Монголдоо ямар хэмжээний тансаглалд амьдарч байгаа нь иргэдийн нүдэнд ил байдаг. Бичвэрийн эхэнд дурдсанчлан нэг ангит болон олон ангит кинонд тоглож авсан мөнгөөрөө дээд зэрэглэлийн тансаглалд умбах хэмжээнд хүрч байгаа эсэх нь эргэлзээтэй.

Инфлүсэрүүд (нөлөөгчид)-ийн сурталчилгаа хийдэг үнэ ханш

Олон нийтийн цахим сүлжээ хурдацтай хөгжиж байгаа энэ цаг үед ихэнх компаниуд нөлөөлөгчид гэж нэрлэх болсон инфлүсэрүүдээр зар сурталчилгаагаа хийлгэх сонирхолтой болсон. Энэ дунд олны танил нэр алдартай жүжигчин, дуучин гээд урлаг, соёлынхон ч багтана. Мөн инстаграм, фэйсбүүк дээрээ зураг, бичлэг оруулаад л хандалт авч, дагагчийн тоогоо нэмж, амьжиргаагаа өлхөн залгуулах ч боломжтой болсон. Бүр янз бүрийн бичлэг хийж, рийл видео оруулж энэ талбарт хүчээ үзэх хүмүүс ч олширч байна. Ерөнхийдөө нөлөөлөгчдийг дагагчдын тооноос нь хамаарч нано, микро, мид, макро, мега гэж тав ангилдаг.

Монгол дахь инфлүсэрүүдийн инстаграм, фэйсбүүк, тик-ток платформ дээрх сурталчилгааны үнэ (2025 оны байдлаар):

Микро инфлүсэр (5,000–20,000 дагагчтай)

Пост/стори хослуулсан сурталчилгаа: 100,000 – 300,000 төгрөг

Зөвхөн стори: 50,000 – 150,000 төгрөг

Мид инфлүсэр (20,000–100,000 дагагчтай)

Нэг пост + стори багц: 300,000 – 1,000,000 төгрөг

Зөвхөн стори: 100,000 – 500,000 төгрөг

Макро инфлүсэр (100,000-аас дээш дагагчтай)

Сурталчилгааны багц (пост+олон стори): 1,000,000 – 3,000,000 төгрөг

Зөвхөн пост: 800,000 – 2,000,000 төгрөг

Зөвхөн стори (1–3 ширхэг): 300,000 – 1,000,000 төгрөг

YouTube сурталчилгаа (влог, бүтээгдэхүүн танилцуулга):

Видео дотор байршуулсан сурталчилгаа: 500,000 – 5,000,000 төгрөг

Тусгай видео хийж өгөх: 1,500,000 – 10,000,000 төгрөг. Эдгээр нь дагагчийн тоо, үзэлтээс хамаарна.

Эдгээр платформ дээрх сурталчилгаанд контентын нэр хүнд, дагагчдад хүрэх оролцоо буюу (engagement rate), өмнө нь өөр байгууллагуудтай хамтарч ажилласан эсэхээс хамааран үнэ хөлс нь хэлбэлзэнэ. Мөн контентын бүтээлч байдал, чанар, өнгө дүрс, зураг авалт зэрэг нь ч нөлөөлдөг. Зарим инфлүсэр зураглаач, эвлүүлэгч, өнгө тавилт, нүүр будалт гээд мэргэжлийн контент хийх багтай байдаг. Тиймээс илүү үнээр сурталчилгаа хийх нь бий. Гоо сайхан, хувцас, хоолны сурталчилгаанд тоглох үнэ харьцангуй өндөр байдаг.

0/1000