horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userД. Сарантуяа

Э.Батшугар: Хар жагсаалт байхгүй болж, зээлийн хүү буурах нөхцөл үүслээ

post-img

Зээлийн мэдээллийн сангийн тухай хуулийг УИХ батлав. Ингэснээр “хар жагсаалт” байхгүй болж, зээлийн хүү буурна гэж үзэж байгаа юм. Тэгвэл уг хуулийн төслийг өргөн мэдүүлсэн УИХ-ын гишүүн Э.Батшугар мэдээлэл өглөө.

УИХ-ын гишүүн Э.Батшугар: Сая УИХ-аар Зээлийн мэдээллийн сангийн тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийг баталлаа. Ингэснээр “Хар жагсаалт” байхгүй болсон гэж ойлгож болно. Онооны системд шилжсэнээр “Хар жагсаалт” байхгүй болж, зээлийн хүү буурах суурь нөхцөл үүсэж байгаа юм.

Нийт зээлийн хүүг харвал 63% нь хадгаламжийн хүү, эх үүсвэийн зардал, 15% нь эрсдэлийн зардал, 22% нь урсгал зардал байна. Тэгэхээр 15 хувийн эрсдэлийн зардал дээр тодорхой хэмжээний хэмнэлт хийж болно. Өөрөөр хэлбэл тухайн иргэний авсан зээлийг онооны системээр үнэлж байгаа юм. Одоо бол сайн болон муу зээлдэгчдийг ялгах чадахгүй байгаа. Тэгэхээр банк өндөр хүү тавьчихдаг. Ингээд 4-5% нь төлөхгүй бол өндөр хүүгээрээ шархаа нөхдөг гэсэн ойлголт бий.

Тэгэхээр одоо энэ зүйл байхгүй болно. Мөн барьцаа хөрөнгийн шаардлага буурна. Яагаад гэвэл өндөр оноотой, санхүүгийн сахилга баттай иргэн зээлээ төлөх учраас заавал барьцаа хөрөнгө шаардахгүй гэсэн үг. Цаашлаад цаг хугацаандаа зээлээ төлж буй иргэдийг урамшуулдаг болно. Дээр хэлсэнчлэн санхүүгийн сахилга баттай иргэнд бага хүүтэй, урт хугацааны, барьцаа хөрөнгөний шаардлага уян хатан нөхцөл үүснэ. Мөн банкуудын хооронд өрсөлдөөн бий болно” гэлээ.

0/1000
Моломжамц Нэргүй

Маш зөв
Баярлалаа