Казахстаны Астана хотод пара жүдогийн насанд хүрэгчдийн ДАШТ багийн барилдаанаар өндөрлөлөө.
Багийн барилдааны эрэгтэйчүүдийн төрөлд 8 орны баг оролцсоноос манай жүдочид хүрэл медаль хүртэв. Тэд эхний тойрогт эзэн орон Казахстаны багт хожигдсон ч дагах барилдаанд Энэтхэгийг, улмаар хүрлийн төлөө Тайландыг буулган авснаар Монголын пара жүдогийн түүхэнд анх удаа багийн тэмцээнд шагналын тавцанд зогсох эрхтэй болов.
Дөрвөн жил тутамд зохион байгуулдаг пара жүдогийн ДАШТ-д манай улс хоёр хүрэл медальтай эх орондоо ирж байна. Түүнчлэн хоёр тамирчин шагналт байрт шалгарсан юм.
Эх сурвалж: Монцамэ агентлаг