Олон Улсын Хөлбөмбөгийн Холбооны 75 дугаар Их хурал Өмнөд Америкийн төв хэсэгт оршдог Бүгд Найрамдах Парагвай Улсад боллоо. Өмнөд Америкийн Хөлбөмбөгийн Холбооны төв нь Парагвайд байдаг бөгөөд энэ жил Дэлхийн 211 гишүүн орны Хөлбөмбөгийн Холбооны удирдлагууд, албаны ажилтнууд хүрэлцэн ирж оролцсон байна.
Энэ үеэр Олон Улсын Хөлбөмбөгийн Холбооны Ерөнхийлөгч Жианни Инфантино Монголын Хөлбөмбөгийн Холбооны шинээр сонгогдсон Ерөнхийлөгч Ц.Анандбазарт баяр хүргэж, цаашид илүү ойр дотно хамтран ажиллаж, бүхий л талаар туслалцаа дэмжлэг үзүүлэхээ илэрхийлжээ.

Түүчнлэн Олон Улсын Хөлбөмбөгийн Холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга болон газар, хэлтсийн дарга нар, Засаглал хариуцсан газрын дарга, Санхүү хариуцсан газрын дарга, гишүүн орнууд хариуцсан газрын дарга гэх мэт манай улстай ойр хамтран ажиллаж буй удирдлагын багтай тусгайлан уулзалт зохион байгууллаа.
Уулзалтаар Монголын Хөлбөмбөгийн Холбооны нөхцөл байдлын талаар ярилцан, холбооны санхүүд өнгөрсөн нэгдүгээр сараас хойш тогтоосон ХЯЗГААРЛАЛТЫГ АЛБАН ЁСООР цуцлахаар болсон байна.