horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userД. Сарантуяа

Узбекстанд про зэрэглэлийн хоёр хүртэлх дасгалжуулагчийг бэлтгэнэ

post-img

Олон Улсын Хөлбөмбөгийн Холбооны 75 дугаар Их хурал Өмнөд Америкийн төв хэсэгт оршдог Бүгд Найрамдах Парагвай Улсад тавдугаар сарын 15-нд болно. Энэ их хуралд МХБХ-ны Ерөнхийлөгч Ц.Анандбазар оролцсон.

Тэрээр хурлын үеэр Узбекстан Улсын Хөлбөмбөгийн Холбооны удирдлагуудтай уулзжээ. Узбекстан бол Төв азийн хөлбөмбөг хамгийн хүчирхэг хөгжсөн орнуудын нэг юм.

Хөлбөмбөгийн мэргэжилтний хүрээнд шигшээ багийн дасгалжуулагч, эмэгтэй шигшээ багийн дасгалжуулагч, футзалын дасгалжуулагчдыг хамтран бэлтгэх болон Узбекстаны мэргэжилтнүүдийг монголд урьж ажиллуулах боломжийн талаар хоёр тал санал солилцов. Узбекстаны тал үүнийг дэмжин хамтран ажиллах бүрэн боломжтойгоо илэрхийлээд “Pro ангиллын” хоёр хүртэл дасгалжуулагчийг бэлтгэж өгөхөө уулзалтын үеэр илэрхийлжээ.

0/1000