15-17 хүртэлх насны хүүхдүүд бүлэглэн, хүний амь нас хохироосон хэрэг гарсан. Энэ талаар Цагдаагийн байгууллагаас мэдээлэл хийлээ.
Тодруулбал, 2025 оны 5-р сарын 25-ны өдрийн 12 цаг 40 минутын үед БЗД-ийн 27-р хорооны нутаг дэвсгэрт “Хүн зодуулсан байдалтай нас барсан байна” гэдэг дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгджээ. Мэдээллийн хүрээнд харьяа дүүргийн цагдаагийн бүрэлдэхүүн хэргийн газарт шуурхай ажилласан байна. Урьдчилсан байдлаар уг хэрэгт 15-17 насны хүүхдүүдийг холбогдуулан шалгалтын ажиллагаа явуулж байгаа аж.
ЦЕГ-ын ХМТ-ийн ахлах мэргэжилтэн, хошууч С.Баярбилэг: Амь хохирогчийн нас барсан шалтгааныг тогтоох чиглэлээр шүүх шинжилгээний байгууллагад холбогдох тогтоолыг хүргүүлсэн. Одоогоор шүүх шинжилгээний дүгнэлт гараагүй. Шүүх шинжилгээний тогтоолд үндэслээд нас барсан шалтгаан тодорхой болно. Шалгалтын явцад нас барсан хүний биед олон шарх үүссэн байсан.