horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userД. Сарантуяа

Өнөөдөр олон улсын энхийг сахиулагчдын өдөр

post-img

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 2002 оны арванхоёрдугаар сарын 11-ний тогтоолын дагуу НҮБ-ын энхийг сахиулагчдын өдрийг 2003 оноос жил бүрийн 05-дугаар сарын 29-ний өдөр болгон тэмдэглэж эхэлсэн байдаг. Харин 1948 оны энэ өдөр НҮБ-ын Аюулгүйн Зөвлөл Ойрх Дорнодод энхийг сахиулах анхны ажиллагааг эхлүүлэх шийдвэр гаргасан юм.

Тэгвэл манай улсад 2012 оноос Засгийн газрын 140 дүгээр тогтоолын дагуу энэхүү өдрийг тэмдэглэж байна. Монгол Улс 2002 онд цэргийн ажиглагч анхны хоёр офицероо Бүгд Найрамдах Ардчилсан Конго улсад энхийг дэмжих ажиллагаанд илгээснээс хойш төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын алба хаагчид хүн төрөлхтний энх тайван, аюулгүй байдлын төлөө үйлсэд оролцож байгаа юм.

Тэр цагаас хойш өдгөөг хүртэл 23 дахь жилдээ 23 мянган офицер, алба хаагч энхийг сахиулах ажиллагаанд оролцсон байна.

Монгол Улс дэлхийн энх тайван, аюулгүй байдалд хувь нэмрээ оруулах үүргээ нэр төртэй биелүүлж ирсэн түүхтэй. Тэр дундаа энхийг сахиулах ажиллагаанд анхлан оролцож, Монголын цэргийн нэр хүндийг дэлхий дахинд өндөрт өргөж явсан манай анхдагч дайчид эх орныхоо бахархал, энх тайвны бэлгэдэл болсоор ирсэн билээ.

Монгол Улс нь НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд илгээсэн цэргийн алба хаагчийнхаа тоогоор тэргүүлдэг 24 орны нэг юм. Нэг хүнд ногдох энхийг сахиулагчдаараа Монгол Улс Ази тивдээ тэргүүлдэг.

Энхийг сахиулагч нартаа “Энхийг сахиулагчдын өдөр”-ийн баярын мэнд хүргэе.

0/1000