horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userД. Сарантуяа

Захирлууд амралтаа авсан хойгуур нь овоордог ажлыг зохицуулахад хиймэл оюун ухаан ашиглаж байна

post-img

Амралтаа аваад явсан хойгуур ажил овоорох вий, чухал мэйлүүдийг алдах вий гэдэгт цагаан захтнуудын дийлэнх нь огт санаа зовдоггүй байсан цаг саяхан. Учир нь тэр үед гар утсаараа цахим шуудан шалгах боломж хомс, мөн ажлын цагийн 09-18 хуваарийг чанд мөрддөг байлаа.

Харин өдгөө “хаана ч ажлын байр” соёл дэлгэрч, зайнаас ажиллах хуваарь хүчээ авснаар ажил, амьдралын хоорондох зааг бүдгэрэх болсон. Тиймээс ажлын мэдэгдлүүдийнхээ “амыг бариад” амралтаа авдаг ажилтнууд, захирлууд, менежерүүдэд байхгүй хойгуур нь юу болж буйг түргэн шуурхай, хялбархан танилцуулдаг хиймэл оюунт хэрэгсэл олноор гарах болжээ.

Тухайлбал: Microsoft-ийн “Copilot” сарын 30 ам.доллароор энэхүү үйлчилгээг санал болгодог бол Google-ийн “Gemini”, Atlassian-ийн “Rovo” байгууллагын багцдаа дээрх үйлчилгээг багтаасан байдаг.

“Амралтаа авахад тулгардаг саадуудын нэг бол чухал үйл явдлыг алдах, эсвэл ажил гацаах вий гэдэг гэмшил. Харин хиймэл оюунт хэрэгслүүд энэ гэмшлийг бага ч гэсэн нимгэлж байна” хэмээн Dropbox компанийн Хүний нөөц хариуцсан захирал Мелани Розенвассер онцолжээ.

Эх сурвалж: Bloomberg Tv Mongolia

0/1000