“Реппер 113”-ын “Зуны зугаа” шоу тоглолт өнгөрсөн амралтын өдөр төв цэнгэлдэх хүрээлэнд болсон. Тус тоглолтыг үзэж байсан хүмүүс бусдад хутгалуулж ГССҮТ-д очсон гэдэг мэдээлэл бий. Энэ талаар цагдаагийн байгууллагаас тодруулахад тус тоглолтын үеэр бэртэл авсан гэх 35 дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн. Одоогоор 22 дуудлага мэдээллийн дагуу мөрдлөг үргэлжилж байна” гэх мэдээллийг өгч байсан.
ЦЕГ-ын ХМТ-ийн ахлах мэргэжилтэн, хошууч С.Баярбилэг: “Гуяныхаа ард хутгалуулсан гэх мэдээлэл шөнийн 03:30 цагийн үед бүртгэгдсэн. Тухайн дуудлага мэдээллийг Хан-Уул дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсээс шалгаж байгаа. “Зуны зугаа тоглолтын үеэр цагдаагийн байгууллагын 140 алба хаагч хяналт тавьж ажилласан. Тухайн тоглолтын үеэр гэмт хэрэг зөрчлийн 35 дуудлага бүртгэгдсэнээс одоогоор 22 хэрэг зөрчилд мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна. Бид уг арга хэмжээний үеэр 10 хутга хураан авч, 18 гээгдсэн зүйлсийг эздэд нь хүлээлгэн өгсөн. Мөн төөрсөн болон согтуурсан 22 иргэнийг ар гэрт нь хүлээлгэн өгч ажилласан. Тоглолт зохион байгуулагчдын зүгээс тухайн тоглолтыг 29 мянга орчим хүн үзсэн гэх мэдээллийг өгсөн” хэмээсэн юм.