Нийслэлийн Хан-Уул дүүргийн 3-р хороонд орших “ДЦС-3” ТӨХК-ийн Өндөр даралтын турбин цех дотор өнгөрсөн шөнө гал гарсан юм. Уг галын улмаас нэг хүн амь эрсэдсэн тухай эх сурвалж мэдээллээ. Талийгаач тус станцад ашиглалтын инженерээр ажилладаг байсан аж. Гал гарсан тухай мэдээлэл гарч байгаа ч хүний амь эрсэдсэн тухай мэдээлэхгүй байна хэмээн эх сурвалж манай сайтад хандсан юм. Энэ тухай ОБЕГ-аас тодруулахад “Тодруулаад эргээд мэдээлэл өгье” гэв. Харин ЦЕГ-аас тодруулахад “Нэг иргэн галын улмаас амь эрсэдсэн нь үнэн. Шалгалтын ажиллагаа үргэлжилж байна” гэдэг мэдээлэл өглөө.
Эх сурвалжийн мэдээлснээр гадагшаа мэдээлэл задруулахгүй байх үүднээс тус станцын ажилчдыг гадагш гаргахгүй, гар утсыг нь хурааж авсан байна.