2026–2027 оны хичээлийн жилд 26,992 сурагч хотхоны бага, 8,100 сурагч төрөлжсөн ахлах сургуульд сурна
ЕБС-д ойрын гурван жилд үүсэх ачааллыг татвар төлөгчдийн мөнгөөр шийднэ гэвэл 12 их наяд төгрөг давсан зардал хэрэгтэй. Харин оргил ачааллыг зөв зохион байгуулалт, оновчтой төлөвлөлтийн хүрээнд үр ашигтайгаар шийдвэрлэх боломжтой гэж Боловсролын сайд Л.Энх-Амгалан өчигдрийн /2026.7.21/ Засгийн газрын хуралдааны дараа хийсэн хэвлэлийн хурлын үеэр хэллээ. Засгийн газрын энэ өдрийн хуралдаанаар боловсролын салбартай холбоотой дараах […]










