Ардчилал устах ёсгүй
МАН-ын даргын төлөөх өрсөлдөөн Монголын нийгмийг талцуулж, бугшсан далд идээ бээрийг ил болгож, амьгүй албатуудыг амь оруулсан юм биш. Нэлээд эрт суурь нь тавигдаж явсаар сая нэг ил болов. Он цагийн дарааллаар авч үзвэл энэ мэт зөрчил тэмцэл олонтаа өрнөж байсан. Гомдогсдын армийн жижиг зодооноос эрх ашгийн төлөөх том тулаан болтлоо өрнөж, зарим үед сөрөг хүчинтэйгээ эвсэж […]










