Зурхай
Цаг агаар
Валютын ханш
Радио

Парламент

Мэдээний жагсаалт

Х.Булгантуяа: Төсвийн задаргааг гаргаж өгөх үүрэгтэй

Х.Булгантуяа: Төсвийн задаргааг гаргаж өгөх үүрэгтэй

Гишүүд улсын төсвийн задаргааг нарийвчлан өгөхгүй байгаа тухай шүүмжилж байна. УИХ-ын Тамгын газар, Сангийн яамнаас төсвийн задаргааг нарийвчлан авч болдог уу? Энэ талаар гишүүнээс тодрууллаа. УИХ-ын гишүүн Х.Булгантуяа: -Ямар задаргааг авмаар байгаагаа тусгайлан хэлэх ёстой. Бүх файл гэвэл төсвийн ном ямар зузаан билээ. Маш зузаан, хэдэн боть ном болно. 1 компьютер дээр багтахгүй. Гэхдээ холбогдох […]

Чуулганы үйл ажиллагаа гацлаа

Чуулганы үйл ажиллагаа гацлаа

Ерөнхий сайд Н.Учралын ээж М.Цэцэгмаагийн нэр дээр бүртгэлтэй “Их засаг кинг” сургуульд Монгол Улсын төсвөөс 3.5 тэрбум төгрөг хуваарилахаар төсөлд тусгасан нь ил болоод буй. Үүнээс хойш төрийн ажил гацаж, УИХ-ын байнгын хороод хуралдсангүй. 9-р сарын 10-нд 2 байнгын хороо хуралдах байсан ч Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдаж, Эдийн засгийн байнгын хороо хуралдсангүй. Төрийн байгуулалтын […]

Б.Энхмөнх: Н.Учрал та яг одоо Ерөнхий сайдын ажлаа өгөөд, АТГ-т шалгуулах ёстой
Парламент

Б.Энхмөнх: Н.Учрал та яг одоо Ерөнхий сайдын ажлаа өгөөд, АТГ-т шалгуулах ёстой

Ерөнхий сайд Н.Учралыг гэр бүлийн хамаарал бүхий сургуулийнх нь асуудлаар АТГ-т шалгуулахаар өглөө. Иргэн Б.Энхмөнх: -Ард түмний хүүхдүүд өдрийн 3 ээлжээр хичээллэж, хуванцар сандал дээрээс ирээдүйгээ олж авахаар хичээж байхад Монгол Улсын Ерөнхий сайд ийм увайгүй үйлдэл хийж байгаад ичиж байна. Би өнөөдөр АТГ-т гомдол гаргахаар ирсэн. “Эрүүгийн хуулийн 2.8.1-д Гэмт хэрэг үйлдэхэд шууд чиглэсэн […]

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэв
Парламент

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэв

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдөр өнөөдөр тохиож байна. Эл өдрийг тохиолдуулан Ардчилсан намын удирдлагууд, УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүд Хэлмэгдэгсдийн хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ. 1996 онд УИХ жил бүрийн 9 дүгээр сарын 10-ныг Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдөр болгохоор шийдвэрлэсэн. Монголд өрнөсөн их хэлмэгдүүлэлтээр 45-55 мянган иргэн […]

УИХ-ын дарга С.Бямбацогт, Вьетнам улсын Үндэсний ассамблейн дарга Чан Тань Ман нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Парламент

УИХ-ын дарга С.Бямбацогт, Вьетнам улсын Үндэсний ассамблейн дарга Чан Тань Ман нар албан ёсны хэлэлцээ хийлээ

Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтын урилгаар Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байна. Айлчлалын хүрээнд Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт, Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман нар өнөөдөр /2026.09.10/ Төрийн ордонд албан ёсны хэлэлцээ хийлээ. Хэлэлцээний эхэнд […]

Ерөнхий сайдын сургуульд улсын төсвөөс мөнгө хуваарилах асуудлыг АТГ-аар шалгуулна
Парламент

Ерөнхий сайдын сургуульд улсын төсвөөс мөнгө хуваарилах асуудлыг АТГ-аар шалгуулна

Ерөнхий сайдын хамаарал бүхий “Их засаг кинг” сургуульд улсын төсвөөс мөнгө хуваарилахаар тодотголд тусгасан нь олон нийтэд ил болоод байна. Ардчилсан нам энэ асуудлыг шалгуулахаар Авлигатай тэмцэх газарт хандахаар болов. УИХ-ын Өргөдлийн байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын 2026 оны төсвийн тодотголыг хэлэлцэх үеэр энэ асуудал олон нийтэд ил болсон юм. 9.8 тэрбум төгрөгтэй холбоотой энэ […]

Бүгд найрамдах социалист Вьетнам улсын Үндэсний ассамблейн дарга Чан Тань Маныг угтан авлаа
Парламент

Бүгд найрамдах социалист Вьетнам улсын Үндэсний ассамблейн дарга Чан Тань Маныг угтан авлаа

Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтын урилгаар Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман тэргүүтэй төлөөлөгчид Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр өнөөдөр (2026.09.09) хүрэлцэн ирлээ. Хүндэт зочдыг “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудалд Монгол Улсын их хурлын гишүүн, Улсын их хурал дахь Монгол-Вьетнамын парламентын бүлгийн дарга Ж.Баярмаа, Монгол Улсаас Бүгд […]

М.Энхцэцэг: Том цахилгаан станцуудын  тендерийг ЭХЯ нууцаар зарласан байна
Парламент

М.Энхцэцэг: Том цахилгаан станцуудын тендерийг ЭХЯ нууцаар зарласан байна

ЭХЯ-наас зарласан говийн бүсийн сэргээгдэх эрчим хүчний сонгон шалгаруулалттай холбоотой асуудлаар УИХ-ын гишүүн М.Энхцэцэг өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. УИХ-ын гишүүн М.Энхцэцэг: -ЭХЯ эрчим хүчний хараат байдлыг нэмэгдүүлэх, Монгол Улсын тусгаар тогтнолд хүчтэй нөлөө үзүүлэх сэргээгдэх эрчим хүчний өрсөлдөөн, сонгон шалгаруулалтыг нууцаар зарласан байна. Аливаа эрчим хүчний эх үүсвэрийг ЭХЯ-ны Шинжлэх ухаан технологийн зөвлөлийн хурлаар оруулж, тооцоо, […]

Ж.Дэлгэрсайхан: Төсвийн зарлага, алдагдлыг нэмэх аргаар иргэдийн амьжиргааг хамгаалах бодлогыг үргэлжлүүлэх нь алдаанд хүргэж болзошгүй
Парламент

Ж.Дэлгэрсайхан: Төсвийн зарлага, алдагдлыг нэмэх аргаар иргэдийн амьжиргааг хамгаалах бодлогыг үргэлжлүүлэх нь алдаанд хүргэж болзошгүй

Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн  төслийн талаарх Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн дүгнэлтийг тус Зөвлөлийн дарга Ж.Дэлгэрсайхан гишүүдэд танилцууллаа. Уг дүгнэлтэд эдийн засаг, нийгмийн тулгамдсан асуудлыг төсвийн бодлогоор дамжуулан шийдвэрлэх нь зохисгүйг дурджээ. Төсвийн бодлогод дорвитой өөрчлөлт хийх шаардлага нэгэнт бий болсон гэж дүгнэв. Төсвийн тогтвортой байдлын зөвлөл төсвийн тодотголын шаардлага, […]

С.Магнайсүрэн: Төсвийн тусгай шаардлагуудыг тодотгол нэгэн зэрэг хангаагүй
Парламент

С.Магнайсүрэн: Төсвийн тусгай шаардлагуудыг тодотгол нэгэн зэрэг хангаагүй

Ээлжит бус чуулганы нэгдсэн хуралдаанд өчигдөр Монгол Улсын ерөнхий аудитор С.Магнайсүрэн Монгол Улсын 2026 оны төсөвт оруулах өөрчлөлтийн төсөлд хийсэн аудитын дүгнэлтийг танилцууллаа. Ерөнхий аудитор төсвийн тодотголд тусгасан өөрчлөлтүүд нь үндэсний аюулгүй байдал болон хөгжлийн бодлогын зорилттой нийцэж байгаа боловч урсгал зардлыг нэмэгдүүлж, хөрөнгө оруулалтын санхүүжилтийг бууруулсан нь төсвийн болон үнийн тогтвортой байдлыг хадгалахад эрсдэл үүсгэж […]