Зурхай
Цаг агаар
Валютын ханш
Радио

Соёл Урлаг

Мэдээний жагсаалт

Гватемал улсад Майягийн соёл иргэншлийн үеийн хүний бодит хэмжээтэй баримлуудыг олон нийтэд дэлгэлээ

Гватемал улсад Майягийн соёл иргэншлийн үеийн хүний бодит хэмжээтэй баримлуудыг олон нийтэд дэлгэлээ

Гватемал улсад Майягийн соёл иргэншлийн VII-VIII зуунд урласан хүний толгойн дүрст, шаварлаг зуурмагаар хийсэн хэд хэдэн баримлыг олон нийтэд танилцуулжээ. Судлаачдын үзэж буйгаар эдгээр нь Майягийн соёл иргэншлийн дурсгалт зүйлс дундаас нэг дороос олдсон ийм төрлийн баримлын хамгийн ховор, онцгой цуглуулгын нэг юм. Эдгээр баримал нь Гватемалын хойд хэсэгт орших Мирадорын сав газрын археологийн дурсгалт […]

Тейана Тейлор жүжигчин, дуучин дээрээ тогооч боллоо

Тейана Тейлор жүжигчин, дуучин дээрээ тогооч боллоо

Америкийн дуучин, жүжигчин Тейана Тейлор урлагийн салбар дахь амжилтаа шинэ мэргэжлээр баяжуулж, хоолны урлагийн сургууль онц дүнтэй төгсжээ. Тэрбээр арваннэгдүгээр сарын 15-нд Auguste Escoffier School of Culinary Arts сургуулийн төгсөлтийн ёслолд оролцож, тогоочийн хувцас өмсөн баяраа тэмдэглэсэн байна. Тейана Тейлор энэ тухайгаа олон нийтийн сүлжээнд хуваалцаж, “Ээж, уран бүтээлч, жүжигчин, найруулагч, дизайнер, бүжиг дэглээч байж […]

Дэвид Бекхэм 41 сая ам.долларын нэхэмжлэл гаргажээ
Соёл Урлаг

Дэвид Бекхэм 41 сая ам.долларын нэхэмжлэл гаргажээ

Английн хөлбөмбөгийн од Дэвид Бекхэмийн нэрийн сүрчиг хямдралтай дэлгүүр болон шатахуун түгээх станцын барааны хэсэгт худалдаалагдсан гэх маргаан үүсэж, түүний бизнесийн компани гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэгч Coty-оос 41 сая ам.долларын нөхөн төлбөр нэхэмжилжээ. Бекхэмийн бизнесийн эрх ашгийг удирддаг DB Ventures компани АНУ-ын Нью-Йоркийн шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ Coty компани түүний нэрийн сүрчгийг гэрээнд заасан борлуулалтын сувгаас […]

Роберт Паттинсон дараагийн Жеймс Бондын дүрийг бүтээнэ
Соёл Урлаг

Роберт Паттинсон дараагийн Жеймс Бондын дүрийг бүтээнэ

Их Британийн жүжигчин Роберт Паттинсон алдарт тагнуулч Жеймс Бондын дүрийг бүтээхээр болсныг “Amazon MGM Studios” арваннэгдүгээр сарын 16-нд албан ёсоор зарлалаа. Тэрбээр 2021 онд нээлтээ хийсэн “No Time to Die” киноны дараа дүрээ орхисон жүжигчин Даниел Крэйгийн халааг авч, 007 дугаартай тагнуулчийн дүрийг үргэлжлүүлэх юм. Жеймс Бондын кино цуврал 1962 онд Шон Коннеригийн гол дүрд […]

Парис Хилтон хиймэл оюунаар бүтээсэн бэлгийн шинжтэй хуурамч дүрсний хохирогчдыг хамгаалахыг Конгрессоос шаардав
Соёл Урлаг

Парис Хилтон хиймэл оюунаар бүтээсэн бэлгийн шинжтэй хуурамч дүрсний хохирогчдыг хамгаалахыг Конгрессоос шаардав

Загвар өмсөгч Парис Хилтон арваннэгдүгээр сарын 17-нд Конгрессын гишүүдтэй хамтран зөвшөөрөлгүйгээр бүтээсэн, бэлгийн шинжтэй хиймэл дүрсний хохирогчдод хуулийн хамгаалалт олгох тухай хуулийн төслийг батлахыг уриалжээ. Тэрбээр АНУ-ын Конгрессын Төлөөлөгчдийн танхим болон Сенатын Бүгд найрамдах намын удирдлагуудад хандан уг хуулийн төслийг хэлэлцэж, батлах үйл явцыг урагшлуулахыг шаардсан байна. Парис Хилтоны үзэж буйгаар, хиймэл оюуны технологийг ашиглан […]

U2 хамтлаг Лос-Анжелест тоглоно
Соёл Урлаг

U2 хамтлаг Лос-Анжелест тоглоно

Ирландын алдарт U2 хамтлаг АНУ-ын NFL лигийн Талархлын баярын өмнөх өдөр зохион байгуулагдах Лос-Анжелес Рамс болон Грийн Бэй Пэкерс багийн тоглолтын завсарлагаар ая дуугаа өргөхөөр болжээ. Энэ жил байгуулагдсаныхаа 50 жилийн ойг тэмдэглэж буй тус хамтлаг 2002 онд Super Bowl-ийн завсарлагааны тоглолтод оролцож байсан юм.

GTA VI тоглоомын нээлтийг угтан Майами хотыг бодит Вайс-Сити болгон хувиргаж байна
Соёл Урлаг

GTA VI тоглоомын нээлтийг угтан Майами хотыг бодит Вайс-Сити болгон хувиргаж байна

АНУ-ын Флорида мужийн Майами хотыг дэлхий даяар хүлээлт үүсгээд буй “Grand Theft Auto VI” (GTA VI) видео тоглоомын нээлтийг угтан тоглоомд гардаг зохиомол Вайс-Сити болгон тохижуулж байна. Хотын гудамж, далайн эрэг, худалдаа үйлчилгээний газруудад тоглоомын өнгө төрхийг шингээсэн сурталчилгааны самбар, чимэглэл, байгууламжууд бий болжээ. Уайндвүүд дүүргийн өнгөлөг гудамжнаас эхлээд Саут-Бичийн наран шарлагын газар хүртэл “Vice […]

Ховд голын сав газраас чулуун австай булш илрүүлжээ
Соёл Урлаг

Ховд голын сав газраас чулуун австай булш илрүүлжээ

Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын нутгаар урсах Ховд гол дээр, Шижигтийн хавцалд манай улс усан цахилгаан станц барьж байна. Уг станцын ойр орчмыг ШУА-ийн Археологийн хүрээлэн тэргүүтэй 6 байгууллага энэ оны 10 дугаар сараас малтан судалж байгаа юм. Судлаачид Ховд голын сав газраас эртний хүмүүсийн оршуулгын зан үйл, ахуй соёлыг илтгэх чулуун хашлагатай булш илрүүлж, малтлага, […]

Эх газрын сийлбэрчид “Тэнгисийн үнсэлт”-ийг далайн улсуудад харууллаа
Соёл Урлаг

Эх газрын сийлбэрчид “Тэнгисийн үнсэлт”-ийг далайн улсуудад харууллаа

Испани улсын Торрехон-де-Ардос хотод 11-р сарын 7-13-ны хооронд зохион байгуулсан “International Ice Festival-5th Edition” олон улсын мөсөн сийлбэрийн тэмцээнд Монгол Улсын сийлбэрч Ц.Мөнх-Эрдэнэ, Б.Доржнамжил нар “Тэнгисийн үнсэлт” бүтээлээрээ түрүүллээ. 5 дахь удаагийн энэ тэмцээнийг далайн ертөнц гэсэн сэвдээр зохион байгуулсан аж. Энэ тэмцээнд 14 улсын 22 сийлбэрч, нийт 10 баг оролцож, 11-р сарын 14-нд шилдгүүдээ […]

Майкл Жексоны “Thriller” клипэнд өмссөн хүрэм 10 сая ам.доллароос дээш үнээр зарагдаж магадгүй
Соёл Урлаг

Майкл Жексоны “Thriller” клипэнд өмссөн хүрэм 10 сая ам.доллароос дээш үнээр зарагдаж магадгүй

Попын хаан Майкл Жексоны алдарт “Thriller” дууны клипэнд өмссөн улаан хүрэм 10 гаруй жилийн дараа дахин дуудлага худалдаанд орох гэж байна. Дуудлага худалдааг зохион байгуулагчид уг хүрмийг 10 сая ам.доллароос дээш үнээр зарагдана гэж тооцоолжээ. Julien’s Auctions дуудлага худалдааны байгууллагын хамтран үүсгэн байгуулагч Мартин Ноланы мэдээлснээр, энэ бол Майкл Жексоны клипний бүжгийн хэсгүүдэд өмссөн жинхэнэ […]