Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож сэтгүүлчийн амь насыг хохироосон этгээдэд 4 жилийн хорих ял оноолоо
Прокуророос иргэн Р.И-г Замын хөдөлгөөний дүрэм зөрчиж согтуурсан үедээ дугуйтай зорчигчийг дайрч амь насыг хохироосон гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд ирүүлсэн. Шүүх иргэн Р.И-д холбогдох хэргийг 2024 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд иргэн Р.И-г согтуурсан үедээ Тоёота Приус 30” маркийн тээврийн хэрэгслийг жолоодон Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хорооны […]









