Ц.Алдармаа: Амьдрал заавартайгаа ирдэггүй. Хүн юм чинь амьдарна шүү дээ
“Мөрөөдлийн театр”-ын хамт олон “Самсара” нэртэй шинэ драмын жүжгээ олон нийтэд толилуулахаар бэлтгэлдээ гарчээ. Тэр бүр хэвлэлд гараад байдаггүй өдрийн од шиг ховор үзэгддэг жүжигчин Ц.Алдармаатай ярилцахаар гурав хоног хөөцөлдсөний эцэст цаг тохирч чадсан юм. Тэрээр амаржаад удаагүй, нялх хүүхэдтэй учраас бэлтгэлийн цаг, хувийн ажлынх нь дундуур сая нэг уулзах завшаан гарав. Хар өнгийн Hoodie, […]










