Зурхай
Цаг агаар
Валютын ханш
Радио

Улс төр

Мэдээний жагсаалт

Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх ажлын хэсгийг дэд сайд Б.Мөнхтамир ахална

Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх ажлын хэсгийг дэд сайд Б.Мөнхтамир ахална

Монгол Улсын Ерөнхий сайдын дэргэдэх Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх  ажлын хэсгийн анхны хурал /2026.10.08/ болов. Ерөнхий сайд  Н.Учрал Газрын тосны үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлж, түүхий эдийн хангамжийг баталгаажуулах үүргийг Аж үйлдвэр, эрдэс баялгийн дэд сайд Б.Мөнхтамирт өгч, ажлын хэсгийг ахлуулж ажиллуулахаар болов. Ажлын хэсэг сар бүр тогтмол хуралдаж, тулгарч буй асуудлаа […]

С.Бямбацогт: Утааг бууруулах биш, утаанаас бүрэн салах ажлын хэсэг байгууллаа

С.Бямбацогт: Утааг бууруулах биш, утаанаас бүрэн салах ажлын хэсэг байгууллаа

Утааг бууруулах биш, утаанаас бүрэн салах зорилготой ажлын хэсэг байгуулсан тухайгаа УИХ-ын дарга С.Бямбацогт өнөөдөр зарлав. Тэр өнөөдөр (2026.10.08) 389 дүгээр захирамж гаргаж, гэр хорооллын айлуудыг эко өрх болохыг дэмжих бодлого, эрх зүйн зохицуулалт, санхүүжилтийн арга хэрэгслийг боловсронгуй болгох, санал дүгнэлт гаргах, шаардлагатай хууль тогтоомжийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг байгууллаа. Энэ ажлын хэсэг […]

“2027 онд цаасан дээр байгаа шинэ Хархорум хот дээр 7.4 тэрбум төгрөгийг зарцуулах гэж байна
Улс төр

“2027 онд цаасан дээр байгаа шинэ Хархорум хот дээр 7.4 тэрбум төгрөгийг зарцуулах гэж байна

Ардчилсан намын “4:11 мэдээллийн цаг” ээлжит хэвлэлийн бага хурал өнөөдөр /2026.10.08/ Төрийн ордонд болж, 2026 оны төсвийн тодотгол болон Засгийн газар УИХ-ын бүрэн эрхэд халдаж буй талаар мэдээлэл хийлээ. АН-ын Олон нийттэй харилцах бодлого хариуцсан Нарийн бичгийн дарга Г.Лхагвадорж: -“2027 онд цаасан дээр байгаа шинэ Хархорум хот дээр 7.4 тэрбум төгрөгийг зарцуулах гэж байна. 2026 […]

Тусгай хамгаалалттай газар нутгийн үндэсний сүлжээ гэх ойлголтыг хуульчилна
Парламент

Тусгай хамгаалалттай газар нутгийн үндэсний сүлжээ гэх ойлголтыг хуульчилна

Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо өчигдөр (2026.10.07) 15:30 цагт 15 гишүүний (51.7 хувь) ирцтэй хуралдаж, Б.Бат-Эрдэнэ нарын 4 гишүүнээс 2026.08.25-нд өргөн мэдүүлсэн Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийг шинэчлэн найруулах төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэв. Төслийн талаар УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ тус хороонд танилцууллаа. Монгол […]

Улаанбаатар цэцэрлэгт хүрээлэнгийн менежментийг нийслэл хариуцан ажиллана
Нийслэл

Улаанбаатар цэцэрлэгт хүрээлэнгийн менежментийг нийслэл хариуцан ажиллана

Рио Тинто Монгол” ХХК Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн баруун жигүүрт 10.2 га талбайд Улаанбаатар цэцэрлэгт хүрээлэнг байгуулж, 2024 онд үүд хаалгаа нээсэн. Тус компани цэцэрлэгт хүрээлэнгийн менежментийг хоёр жилийн хугацаанд хариуцан ажиллаад өнөөдөр нийслэлд албан ёсоор хүлээлгэн өглөө. “Рио Тинто Монгол” ХХК энэхүү бүтээн байгуулалтын хүрээнд задгай театр, хүүхдийн тоглоомын талбай, иргэдийн тухлах сандал, сүүдрэвч болон […]

Машины татвар, зам ашигласны төлбөрийг багасгахыг гишүүд дэмжсэнгүй
Парламент

Машины татвар, зам ашигласны төлбөрийг багасгахыг гишүүд дэмжсэнгүй

Иргэн Э.Баясалцэнгэл авто машины татварыг буцаан багасгахыг шаардаж, өнгөрсөн хугацаанд жолооч нараас авсан мөнгөний зөрүүг буцааж авахаар УИХ-ын нийтийн өргөдлийн систем (petition.parliament.mn)-д өргөдөл гаргасан юм. Машины татварыг 300 хувь, автозам ашигласны төлбөрийг 500 хувиар өсгөсөн нь үндэслэлгүй гэж үзсэн түүний саналыг 33.216 иргэн дэмжиж, гарын үсгээ зуржээ. Иймээс УИХ-ын Төсвийн болон Өргөдлийн байнгын хороо өнөөдөр […]

Цэц их суудлын хуралдаанаа А.Ариунзаяа гишүүний хүсэлтээр хойшлууллаа
Улс төр

Цэц их суудлын хуралдаанаа А.Ариунзаяа гишүүний хүсэлтээр хойшлууллаа

Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.1 дэх хэсэгт “Тойрогт ногдсон мандатын тооноос илүү, эсхүл дутуу нэр дэвшигчийн төлөө санал тэмдэглэсэн, нам, эвслийн санал тэмдэглэх хэсэгт нэгээс илүү нам, эвсэлд санал тэмдэглэсэн саналын хуудсыг хүчингүйд тооцно” гэж заасан. Үүний “… дутуу …” гэсэн нь Үндсэн хуулийн 21.2 дахь хэсэгт “Улсын Их […]

Б.Баярбаатар: “Миний өргөж авсан хүүхэд энэ байна” гээд харуулчих” гэж би Ц.Элбэгдоржид хэлсэн
Парламент

Б.Баярбаатар: “Миний өргөж авсан хүүхэд энэ байна” гээд харуулчих” гэж би Ц.Элбэгдоржид хэлсэн

Төрийн ордонд өнөөдөр “Гадаад улсын зарим иргэний холбогдсон гэмт хэрэгт Монгол Улсын талаар дурдагдсан асуудлын хүрээнд хүний эрх, эрх чөлөөг хангах” сэдэвт ерөнхий хяналтын сонсгол үргэлжилж байна. Уг сонсголыг УИХ-ын Хууль зүйн байнгын хороо зохион байгуулж байгаа юм. УИХ-ын гишүүн А.Ганбаатар: -Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн зөвлөхөөр 2009-2017 онд ажилласны хувьд хэдэн үг хэлье. Сонсголд оролцож байгаа хүмүүс […]

Г.Пүрэвдэлгэр: Ц.Элбэгдоржийн үрчилсэн гэх хүүхдүүдийн 15 нь гадаадад зорчиж байсан. 9 нь хилээр гараагүй
Парламент

Г.Пүрэвдэлгэр: Ц.Элбэгдоржийн үрчилсэн гэх хүүхдүүдийн 15 нь гадаадад зорчиж байсан. 9 нь хилээр гараагүй

Төрийн ордонд өнөөдөр “Гадаад улсын зарим иргэний холбогдсон гэмт хэрэгт Монгол Улсын талаар дурдагдсан асуудлын хүрээнд хүний эрх, эрх чөлөөг хангах” сэдэвт ерөнхий хяналтын сонсгол үргэлжилж байна. Уг сонсголыг УИХ-ын Хууль зүйн байнгын хороо зохион байгуулж байгаа юм. УИХ-ын гишүүн Ж.Баярмаа: Ц.Элбэгдоржийн үрчилж авсан гэх 24 хүүхдийг “Шарж идсэн, ор сураггүй, хаяг дээрээ байдаггүй” гэж […]

Б.Пүрэвдагва: Зорчих үнийг 1500-2000 төгрөг байхаар төлөвлөж байна
Нийслэл

Б.Пүрэвдагва: Зорчих үнийг 1500-2000 төгрөг байхаар төлөвлөж байна

Б.Пүрэвдагва: Дүүжин тээврийг дотор нь ус, элс тавьж туршиж байна. 12-р сарын 15-аас иргэдийг зорчуулж эхлэхээр төлөвлөсөн. Зорчих үнийг 1500-2000 төгрөг байхаар төлөвлөж байна. Хэрэв дүүжин тээвэрт иргэд сэтгэл ханамжтай байвал Хархорин худалдааны төвөөс хотын төв рүү орох дараагийн трассыг судалнаДүүжин тээвэр төслийн кабинуудыг өчигдрөөс эхлэн агаарын зам дээр нь явуулж, туршиж эхэлжээ.Одоогоор төслийн явц […]