Зурхай
Цаг агаар
Валютын ханш
Радио

Улс төр

Мэдээний жагсаалт

УИХ өнөөдөр 2026 оны төсвийн тодотголыг эцэслэн баталлаа

УИХ өнөөдөр 2026 оны төсвийн тодотголыг эцэслэн баталлаа

УИХ Засгийн газрын өргөн барьсан 2026 оны төсвийн тодотголыг 2 их наядаар бууруулж 33.9 их наяд болгож эцэслэн баталлаа. Ирэх 11 дүгээр сарын 1-нээс ахмадын тэтгэвэр, төрийн албан хаагчдын цалин, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тэтгэмжийг нэмэгдүүлж, өвлийн бэлтгэл, үнийн өсөлтөөс сэргийлэхэд онцгой анхаарлаа. АХМАДЫН ТЭТГЭВЭР НЭМЭГДЭНЭ 11 сарын 1-нээс 435 мянга гаруй ахмадын тэтгэвэр 100–300 мянган […]

Б.Пүрэвдавга: “Sky Shuttle” нийтийн тээврийн замыг 3-р сард угсарч эхэлнэ

Б.Пүрэвдавга: “Sky Shuttle” нийтийн тээврийн замыг 3-р сард угсарч эхэлнэ

Улаанбаатар хотын нийтийн тээвэрт “Sky Shuttle” нэвтрүүлэхээр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Б.Пүрэвдагва CОP17 бага хурлын үеэр BYD группийн удирдлагуудтай санамж бичиг байгуулсан билээ. Энэхүү санамж бичгийн хүрээнд төслийн ажлыг эрчимжүүлэх зорилгоор нийслэлийн Засаг дарга Б.Пүрэвдагва өнөөдөр BYD группийн “Sky Shuttle” төслийн захирал Никола Жан тэргүүтэй төлөөллийг хүлээн авч уулзлаа. Тус уулзалтаар “Sky […]

Х.Тамир: Сургуулиуд 71.418 компьютер, ухаалаг 2550 самбартай болсон ч хангалтгүй байгаа
Парламент

Х.Тамир: Сургуулиуд 71.418 компьютер, ухаалаг 2550 самбартай болсон ч хангалтгүй байгаа

Боловсролын ерөнхий газрын дарга Х.Тамирын мэдээлснээр 2022-2026 онд улсын хэмжээнд ерөнхий боловсролын сургуулиудад 51.5 тэрбум төгрөгийн тоног төхөөрөмж нийлүүлжээ. Үүний дотор 32.5 тэрбум төгрөгийн 19486 компьютер, 58549 ширээ сандал, гал тогооны 8291 тоног төхөөрөмж нийлүүлсэн байна. Үр дүнд нь нийт дунд сургуулиудын компьютеруудын тоо 50665-аас 71418 болж 41 хувиар, ухаалаг самбар 1558-аас 2550 болж 65 […]

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д айлчилна
Ерөнхийлөгч

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д айлчилна

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх ХБНГУ-ын Ерөнхийлөгч Франк-Вальтер Штайнмайэрийн урилгаар 2026 оны 10 дугаар сарын 19-22-нд төрийн айлчлал хийнэ. Төрийн тэргүүний ХБНГУ-д 14 жилийн дараа хийх төрийн айлчлал Монгол, Германы боловсролын салбарын хамтын ажиллагааны 100 жилийн түүхт ойн хүрээнд болох юм. Айлчлалын үеэр хоёр улсын Ерөнхийлөгч албан ёсны хэлэлцээ хийж, харилцаа, хамтын ажиллагааг харилцан ашигтай […]

Орон сууцны мэдээллийг QR кодоор бүртгэж, иргэдийг залилуулахаас сэргийлнэ
Засгийн газар

Орон сууцны мэдээллийг QR кодоор бүртгэж, иргэдийг залилуулахаас сэргийлнэ

Орон сууцын залилах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоол батлагдлаа. Барилгын ажил эхлүүлэх зөвшөөрлийг аймаг, нийслэлийн Засаг дарга олгож, уг зөвшөөрлийн үндсэн дээр компаниуд захиалгаа авдаг. Мөн зөвшөөрөлгүйгээр ч сууц, талбайн захиалга авч байна. Захиалгын гэрээ байгуулахдаа тухайн сууц, талбай өмнө нь захиалагдсан эсэхийг шалгах боломжгүйгээс давхар захиалга хийгдэж, иргэд залилах гэмт […]

Наадамд бүртгүүлчхээд барилдаагүй, хаяж явсан бөхчүүдийн тайлбарыг сонсож байна
Улс төр

Наадамд бүртгүүлчхээд барилдаагүй, хаяж явсан бөхчүүдийн тайлбарыг сонсож байна

Үндэсний их баяр наадмаар өнөө жил барилдахаар бүртгүүлсэн ч ирж барилдаагүй, Багахангай дүүрэг, Дархан-Уул аймгийн наадмаар барилдсан ч 4, 5-ын даваанд гарч барилдаагүй 51 бөхийн талаарх асуудлыг МҮБХ-ны Ёс зүй, сахилга хариуцлагын зөвлөл өнөөдөр 15:00 цагаас хэлэлцэж эхэллээ. Тэдний уршгаар наадамд барилдах хүсэлтэй бусад бөх барилдаж чадаагүй. Барилдаанаа дуусгалгүй, наадмаа дундаас нь орхиж явсан бөхчүүд […]

“Оюутолгой”-н ногдол ашгийн орлогоор санхүүжүүлэх зардалд иргэдийн саналыг авч эхэллээ
Засгийн газар

“Оюутолгой”-н ногдол ашгийн орлогоор санхүүжүүлэх зардалд иргэдийн саналыг авч эхэллээ

Монгол Улсын 2027 оны төсвийн тухай хуулийн төсөлд тусгасан “Оюу Толгой” ХХК-ийн ногдол ашгийн орлогоор санхүүжүүлэх нийгмийн болон суурь дэд бүтцийн хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний талаар Засгийн газрын хуралдаанд танилцууллаа.  Ногдол ашгийн орлогоор санхүүжүүлэх зардалд иргэдийн саналыг “Төрийн үйлчилгээний нэгдсэн систем (e-Mongolia)”-ээр авахаар шийдвэрлэсэн.  Нээлттэй санал асуулга 2026 оны аравдугаар сарын 14-ний 09 цагт […]

Монгол, БНСУ-ын иргэд нэгнийхээ нутагт машин жолоодох эрхтэй болох гэж байна
Парламент

Монгол, БНСУ-ын иргэд нэгнийхээ нутагт машин жолоодох эрхтэй болох гэж байна

УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо өнөөдөр (2026.10.14) 11:58 цагт 15 гишүүн ирснээр 51.7 хувийн ирцтэйгээр эхлэв. Засгийн газраас 2026.07.02-нд ирүүлсэн “Монгол Улсын Засгийн газар болон БНСУ-ын Засгийн газар хооронд богино хугацааны зорчигчдын тээврийн хэрэгсэл жолоодох болон жолоодох эрхийн үнэмлэхийг харилцан хүлээн зөвшөөрөх, солилцох тухай хэлэлцээр”-ийн төслийг зөвшилцөв. Холбогдох танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн, […]

Энэ жил 1.1 сая тонн ургац хураан авч, улаанбуудай, гурил, төмсний хэрэгцээгээ 100 хувь хангана
Засгийн газар

Энэ жил 1.1 сая тонн ургац хураан авч, улаанбуудай, гурил, төмсний хэрэгцээгээ 100 хувь хангана

2026 оны ургацын баланс эерэг гарч, 1.1 сая тонн ургац хураан авч улаанбуудай, гурил, төмсний хэрэгцээгээ 100, хүнсний ногооны 70 орчим хувийг хангах төлөв гарчээ. Улсын хэмжээнд үр тарианы ургац хураалт 70, төмснийх 90, хүнсний ногооных 70, тэжээлийн таримлынх 50, тосны ургамлын ургац хураалт 30 орчим хувьтай байна. “Энэ жил  газар тариалангийн түүхэнд хамгийн өндөр […]

Г.Тэмүүлэн: Замын хөдөлгөөний дүрэмд мопед, скүүтер унах хүний насны хязгаарыг зааж өгч байна
Засгийн газар

Г.Тэмүүлэн: Замын хөдөлгөөний дүрэмд мопед, скүүтер унах хүний насны хязгаарыг зааж өгч байна

Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийг хэрэгжүүлэхтэй холбоотойгоор Замын хөдөлгөөний дүрэмд өөрчлөлт оруулах тухай өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар хэлэлцжээ. Хууль зүй, дотоод хэргийн сайд Г.Тэмүүлэн: -8 аж ахуйн нэгж цахилгаан дугуй, мопед, скүүтерээр үйлчилж байна. Үүнтэй холбоотойгоор зохицуулалт хийх шаардлагатай байна. 2025 онд 200 орчим хүүхэд, залуус мопед, скүүтер унаж яваад гэмтсэн бол энэ онд […]