Өсвөр үе, залуучуудын үндэсний бөхийн улсын аваргууд тодорлоо
Өсвөр үе, залуучуудын үндэсний бөхийн улсын аварга шалгаруулах барилдаан Архангай аймгийн төвд 10-р сарын 16-18-нд болов. 63 дахь жилдээ тасралтгүй (Ковид цар тахлын 2020, 2021 онуудад ч) зохион байгуулагдсан энэ тэмцээнээс Монгол бөхийн ирээдүйн хүчтэнүүд тодрон гардаг уламжлалтай. Монгол бөхийн ирээдүйг шинждэг энэхүү барилдаанд 90 байгууллагын 400 орчим бөх уран мэх, авхаалж самбаа сорин өрсөлдлөө. […]










