Ургамал, ургамлын гаралтай бүтээгдэхүүнийг 10 боомтоор гаргахаар боллоо
Засгийн газар өнөөдөр ээлжит (2026.06.17) хуралдаанаараа Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас санаачлан өргөн барьсан “Тогтоол, тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” Засгийн газрын тогтоолын төслийг хэлэлцэн баталлаа. “Жагсаалт, журам батлах тухай” Засгийн газрын 2003 оны 07 дугаар сарын 15-ны өдрийн 173 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтад нэмэлт оруулснаар Баян-Өлгий аймгийн Өлгий, Говь-Алтай аймгийн […]










