Хөгжлийн бэрхшээлтэй оюутнуудын дотуур байрыг заслаа
Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төвийн дэргэдэх Мэргэжлийн боловсролын сургуулийн оюутны дотуур байранд иж бүрэн их засвар хийлээ. Уг сургууль 15-45 настай, хөгжлийн бэрхшээлтэй хүнийг 12 мэргэжлээр 2 жилийн хугацаанд мэргэжилтэй болгож, хөдөлмөрт бэлтгэдэг. Энэ жил тус сургуульд 162 суралцагч суралцаж байна. Тэдний 30 нь орон нутаг, алслагдсан дүүргээс ирсэн тул дотуур байранд байрлана. […]










