Гэмт хэрэг хийсэн гишүүнийг эргүүлэн татах асуудлыг УИХ хэлэлцвэл Үндсэн хууль зөрчинө
УИХ-ын гишүүн Д.Цогтбаатарыг гэмт буруутайд тооцсон шүүхийн шийдвэрийг дээд шүүхээс хэвээр үлдээсэн. Шүүхээс гэм буруутайг нь тогтоочихсон этгээд хууль батлалцаад явсаар байх уу гэдэг асуулт нийгэмд үүсээд байна. Энэ талаар УИХ-ын Ёс зүй, дэгийн байнгын хорооны дарга Б.Баярбаатараас тодрууллаа. –Д.Цогтбаатар гишүүнийг эргүүлэн татах асуудал хэзээ Парламентын түвшинд яригдах вэ? -УИХ-ын гишүүн өөрөө өргөдлөө өгсөн тохиолдолд […]










