Америкийн нэрт кино найруулагч Дэвид Линч 78 насандаа таалал төгслөө
“Twin Peaks” телевизийн цуврал, “Eraserhead”, “Dune”, “Mulholland Drive” зэрэг өвөрмөц хийц, шийдэл бүхий кинонуудаараа алдартай Холливудын нэрт найруулагч Дэвид Линч 78 насандаа таалал төгслөө. Түүнийг нас барсан талаар гэр бүлийнх нь зүгээс найруулагчийн албан ёсны Facebook хуудсаар дамжуулан мэдэгджээ. АНУ-ын Монтана мужийн Миссула хотод төрж өссөн Дэвид Линч анх уран зураг сонирхож, зураач болохоор суралцаж […]










