“Богд уул” сувиллын засварын ажил энэ онд дуусна
“Уламжлалт анагаах ухааны элэг судлалын клиник төв”-ийн харьяа найман объектын нэг “Богд уул” сувиллыг хууль бусаар ашиглаж байсныг зогсоож, дөрөвдүгээр сард менежментийн гэрээг дуусган нийслэлийн өмчид буцаан авсан. Тодруулбал, сувиллын үйл ажиллагаа явуулах стандарт зөрчигдөж, ашиглалтын шаардлага хангахгүй болсон учраас тус сувиллын үйл ажиллагааг түр түдгэлзүүлээд байсан юм. ХУД-ийн 22 дугаар хороо буюу Зайсанд байрлах […]









