Говийн бүсийн хавдрын эмч нар АНУ-ын Юта мужийн их сургуульд мэргэжил дээшлүүлнэ
“Хавдар судлалын үндэсний төв-2” эмнэлэг байгуулан ажиллах боловсон хүчин, эмч сувилагч нарыг АНУ-ын Юта мужийн их сургуульд бэлтгэх хамтын ажиллагааны албан уулзалт энэ сарын эхээр АНУ-д болжээ. Хамтын ажиллагааны уулзалтын ажлын хэсгийн ахлагчаар Н.Хүрэлбаатар, УИХ-ын гишүүн, АУ-ны доктор, мэс заслын зөвлөх эмч Ж.Чинбүрэн, УИХ-ын гишүүн Н.Алтаншагай, Р.Сэддорж, Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн ректор, АУ-ны […]










