horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107

Халуун цэг

post

Эрдэнэтэд газар хөдөллөө

Орхон аймгийн Жаргалант сумын төвөөс зүүн урд зүгт 10 км зайд өнөөдөр (2026.10.20) 11:23:21 цагт газар 3.9 магнитудын хүчтэй хөдөллөө. Тус аймгийн Онцгой байдлын газраас Жаргалант сумын Засаг даргын Тамгын газартай холбогдож, байдлыг тодруулахад газар хөдлөлтийн чичирхийлэл мэдрэгдсэн, хор хохирол учраагүй байна. Чичирхийлэл үүссэн газар зүйн байршил (Өргөрөг, Уртраг): 48.99 104.49

post

Нуурын мөс цөмөрч, машин суужээ

Архангай аймгийн Тариат сумын Хорго багийн Улаанчулуут гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 180 км-т, сумын төвөөс зүүн урд зүгт 30 км-т/ Холбоо нуурын мөс цөмөрч, түүн дээгүүр гарч явсан суудлын автомашин усанд суужээ. Тухайн үед гадаа харанхуй болсон байсан тул жолооч нуурын мөсийг анзаараагүй аж. Уг ослын дуудлагыг 10-р сарын 18-ны 22:00 цагт хүлээн авч, […]

post
Халуун цэг

Малдаа яваад сураггүй болсон малчныг хайж байна

Увс аймгийн Тариалан сумын Бургастай багийн Маш гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 45 км, сумын төвөөс баруун хойд зүгт 50 км/ малчин А 10-р сарын 19-ний өдрийн 07:00 цагийн орчим малаа хайж яваад сураггүй болжээ. Энэ тухай дуудлагыг 16:50 цагт хүлээн авч, тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид, сумын цагдаагийн […]

post
Халуун цэг

Нөмрөгт тавьсан түймрээс хөрс, ургамал, амьтанд учирсан хохирлыг нарийвчлан үнэлэхээр болжээ

Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Ц.Сандаг-Очир, БОУАӨЯ-ны Тусгай хамгаалалттай газар нутгийн бодлогын газрын дарга Ц.Уранчимэг нар Дорнод аймгийн Халхгол суманд ажиллаж, Нөмрөгийн дархан цаазат газарт гарсан ой, хээрийн түймрийн улмаас байгаль орчинд учирсан хохирлыг нарийвчлан үнэлэх, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар холбогдох албаныханд чиглэл өглөө. 2026.10.08-нд гарсан түймэр нийт 528,765.5 га талбайг хамарчээ. Нөмрөгийн […]

post
Халуун цэг

Өнгөрсөн 1 хоногт 4 баавгай агнажээ

БОУАӨЯ-нд 2026.10.18-ны 08:00 цагаас 19-ний 08:00 цаг хүртэл аймаг, нийслэлийн Байгаль орчны газраас нийт хүрэн баавгайн тухай 16 дуудлага бүртгэсэн байна.Үүнийг ангилбал: Улсын хэмжээнд айл өрхүүдийн ойролцоо ирсэн 4 баавгайг агнасан бол 2 баавгайг үргээж, суурьшлын бүсээс гаргаж мод руу явуулжээ. 6 дуудлага мэдээллийн дагуу орон нутгийн шуурхай баг эрэн хайх ажиллагаа явуулж байна. Харин […]

post
Халуун цэг

Францад эсэргүүцлийн жагсаал үргэлжилж, Парисын гудамжинд гал гарчээ

Францын нийслэл Парис хотод аравдугаар сарын 18-ны ням гарагт эсэргүүцлийн жагсаал үргэлжилж, гудамжинд шатсан эд зүйлсээс өтгөн хар утаа суунаглажээ. Гал сөнөөгчид унадаг дугуй болон бусад хог хаягдал шатсан галыг унтраасан байна. Багшийн хүрэлцээ муу, сургуулийн нөхцөл хангалтгүй байгааг эсэргүүцсэн оюутнуудын жагсаал өргөжиж, амьжиргааны өртөг нэмэгдсэн болон нийтийн үйлчилгээний асуудлыг хамрах болжээ. Францын Дотоод хэргийн […]

post
Халуун цэг

44 айлын 22.855 ямаа устгаад байна

Говь-Алтай аймгийн Цогт, Дэлгэр суманд ямааны годрон өвчин бүртгэгдэж, тархсантай холбогдуулан шуурхай бүлэг орон нутагт ажиллаж байна. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын үүрэг даалгавраар МЭЕГ-ын дарга Х.Алтангэрэл тэргүүтэй мэргэжлийн баг 10 дугаар сарын 16-21-ний өдрүүдэд тус аймагт ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар Говь-Алтай аймгийн Цогт, Дэлгэр сумын 44 өрхийн 20,855 малыг устгаж, 92.7 мянган […]

post
Халуун цэг

Хээрийн түймэрт 1 га талбай, машин шатжээ

Дорнод аймгийн Матад сумын Жаргалант багийн Говь гэдэг газар /аймгийн төвөөс урд зүгт 110 км, сумын төвөөс хойд зүгт 45 км/ өчигдөр хээрийн түймэр гарчээ. Энэ тухай дуудлагыг 10-р сарын 15-ны өдрийн 12:00 цагт тус аймгийн Матад сумын төвд хөдөлгөөн эргүүлийн үүрэг гүйцэтгэж байгаа Өмнөговь аймгийн Онцгой байдлын газар, тус сумын Мэргэжлийн анги хүлээн авсан байна. Уг […]

post
Халуун цэг

Амьтан унтуулах буу, сум оруулж ирэх компаниудаас өнөөдөр саналыг нь хүлээж авна

Засгийн газар 2026 оны 387 дугаар тогтоолынхоо дагуу нөөц хөрөнгөнөөсөө 1 тэрбум 88.3 сая төгрөг гаргаж, хүрэн баавгайтай холбоо асуудлыг шийдэхэд зарцуулахаар болсон. Үүнээс 810 сая төгрөг буюу 74 хувийг 4 төрлийн худалдан авах ажиллагаанд зарцуулна. Уг ажиллагааг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 35.1.1 дэх заалтын дагуу […]

post
Халуун цэг

Нойтон цас орж, цасан шуурга шуурна

Дохио!!! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ:  15-ны өдөр Ховдын хойд, Увсын зүүн хэсгээр их цас орно.  15-нд баруун аймгуудын нутгаар, 16-нд төвийн аймгуудын нутгаар, 17-нд зүүн аймгуудын нутгаар нойтон цас, цас орж, цасан шуурга шуурч, ихэнх нутгаар эрс хүйтэрч, зам, даваа, гүвээнд үзэгдэх орчин хязгаарлагдаж, халтиргаа гулгаа үүсэхийг анхааруулж байна.  10-р сарын 14-15-ны 20 […]