Увс аймгийн Давст сум нийт 184 сурагчтай. Улаанбаатар хотын сургуулиулын 1 ангид 40-60 сурагч багтаж ядаж байхад Давстын 1 ангид дунджаар 10 сурагч сэлүүхэн хичээллэж байна. Багш нарын 60 хувь нь мэргэшлийн зэрэгтэй аж. Тус сургуулийн анги танхим, сургуулийн орчин, багш нарын ээлжит хичээлийн төлөвлөлт, зохион байгуулалттай Боловсролын ерөнхий газрын мэргэжилтнүүд танилцаж, авьяаслаг сурагчдын урлагийн тоглолтыг үзэв.
Тус сургуулийн хичээл, сургалтын орчин нөхцөл, материаллаг баазыг сайн гэж БЕГ-ынхан дүгнэжээ. Эдний хамт олон сүүлийн 3 жил дараалан 4 дүгээр түвшинд үнэлэгдэж, жил бүр үнэлгээгээ ахиулсан байна. 12 багшаас 10 нь гүйцэтгэл, үр дүнгийн урамшуулал авч байна.
Уг сумын цэцэрлэг 2022 онд өргөтгөлтэй болсноор хамран сургах тойргийн хүүхдүүддээ 100 хувь авчээ. Цэцэрлэгийн жорлон асуудалтай байгаа аж. Түүнийг газар дээр нь шийдвэрлэж, комисс ажиллуулахаар шийдвэрлэлээ.