Зурхай
Цаг агаар
Валютын ханш
Радио

Дэлхий

Мэдээний жагсаалт

Гэмт бүлэглэлийн гишүүн байж болзошгүй 34 хүнийг устгажээ

Гэмт бүлэглэлийн гишүүн байж болзошгүй 34 хүнийг устгажээ

Гаити улсын нийслэл Порт-о-Пренс хот болон ойр орчмын бүс нутагт цагдаагийн хүчнийхэн гэмт бүлэглэлүүдийн эсрэг тусгай ажиллагаа явуулж, гэмт бүлэглэлийн гишүүн байж болзошгүй 34 хүнийг устгасан тухай “Ройтерс” агентлаг мэдээллээ. Тус ажиллагаа нь сүүлийн жилүүдэд хүчирхийлэл, зэвсэгт бүлэглэлийн хяналт нэмэгдсэн бүс нутгийн аюулгүй байдлыг сэргээх зорилготой юм. Тусгай ажиллагааг арваннэгдүгээр сарын 19-ний пүрэв гарагт нийслэл […]

Европчууд болзошгүй дайн, гамшигт бэлдэж, гэртээ 72 цагийн хүнс, ус нөөцөлж байна

Европчууд болзошгүй дайн, гамшигт бэлдэж, гэртээ 72 цагийн хүнс, ус нөөцөлж байна

Европын орнууд иргэдээ болзошгүй дайн мөргөлдөөн, кибер халдлага болон уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй байгалийн гамшигт бэлтгэх ажлыг эрчимжүүлж байна. Их Британиас Эстони хүртэлх улс орнууд өрх бүрийг цахилгаан, ус, холбоо зэрэг зайлшгүй үйлчилгээ тасалдсан тохиолдолд дор хаяж 72 цаг бие даан амьдрах боломжтой байхад уриалж, хүнс, ус, эм, нөөц хэрэгсэл бэлтгэхийг зөвлөжээ. Их Британийн Засгийн […]

Иран АНУ-ын цэргийн объект руу дахин дрон илгээж, АНУ хариу цохилт өгчээ
Дэлхий

Иран АНУ-ын цэргийн объект руу дахин дрон илгээж, АНУ хариу цохилт өгчээ

Иран улс Бахрейн дахь АНУ-ын цэргийн радарын байгууламж руу таван өдрийн дотор гурав дахь удаагаа нисгэгчгүй нисэх төхөөрөмжөөр довтолсон байна. Бахрейн болон АНУ-ын тал агаарын довтолгооноос хамгаалах системүүд дроныг устгасан бөгөөд хүний амь нас, эд хөрөнгийн хохирол учраагүй гэж мэдэгджээ. Үүний хариуд АНУ-ын сөнөөгч онгоцууд Ормузын хоолойн ойролцоох Ираны Кешм арал дахь Исламын хувьсгалт гвардийн […]

АНУ, БНХАУ, ОХУ-ын удирдагчид гурван талт уулзалт хийхээр бэлтгэж байна
Дэлхий

АНУ, БНХАУ, ОХУ-ын удирдагчид гурван талт уулзалт хийхээр бэлтгэж байна

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп, БНХАУ-ын дарга Ши Жиньпин, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нар өнөөдөр БНХАУ-ын Шэньжэнь хотод эхлэх Ази, Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны (APEC) дээд хэмжээний уулзалтад оролцоно. Гурван улсын удирдагчийн гурван талт уулзалт маргааш буюу арваннэгдүгээр сарын 19-нд болохоор төлөвлөгджээ. Трамп цөмийн зэвсгийг хязгаарлах, Ираны дайныг зогсоох асуудлыг хөндөх хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн […]

Крымд “Ялта-2.0” нэртэй ханын зураг бүтээж, Трамп, Путин, Ши Жиньпинийг Дэлхийн II дайны удирдагчидтай зэрэгцүүлжээ
Дэлхий

Крымд “Ялта-2.0” нэртэй ханын зураг бүтээж, Трамп, Путин, Ши Жиньпинийг Дэлхийн II дайны удирдагчидтай зэрэгцүүлжээ

ОХУ-ын Крымын хойгийн Ялта хотод залуу уран бүтээлчид АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, БНХАУ-ын дарга Ши Жиньпин нарыг Дэлхийн II дайны үеийн удирдагчидтай зэрэгцүүлэн дүрсэлсэн ханын зураг бүтээжээ. Тэд энэхүү бүтээлээ “Ялта-2.0” хэмээн нэрлэж, дэлхийн шинэ дэг журам бүрэлдэх боломжийг бэлгэдсэн байна. Уран бүтээлч Дмитрий Давыдов, Алексей Орлов нар уг зургийг 1945 […]

Эстони ОХУ-тай хиллэдэг бүх боомтоо хаахаар болжээ
Дэлхий

Эстони ОХУ-тай хиллэдэг бүх боомтоо хаахаар болжээ

Эстони улс ОХУ-тай хиллэдэг хуурай замын бүх шалган нэвтрүүлэх боомтоо ирэх арванхоёрдугаар сарын 1-нээс хаахаар болсноо мэдэгджээ. Тус улсын Гадаад хэргийн сайд Маргус Цахкна арваннэгдүгээр сарын 15-нд энэ талаар мэдэгдсэн бөгөөд уг шийдвэр нь Эстонийн батлан хамгаалахын салбарын компанийн эсрэг үйлдсэн галдан шатаах оролдлоготой холбоотой аж. Арваннэгдүгээр сарын 14-ний шөнө Эстонийн нийслэл Таллин хотын ойролцоох […]

Газын зурваст ажилласан сэтгүүлчдийн тухай баримтат кино олон улсын наадмын шилдэг бүтээлээр шалгарчээ
Дэлхий

Газын зурваст ажилласан сэтгүүлчдийн тухай баримтат кино олон улсын наадмын шилдэг бүтээлээр шалгарчээ

Газын зурваст Израиль, ХАМАС-ын хооронд өрнөсөн дайныг сурвалжилсан сэтгүүлчдийн амьдрал, ажил мэргэжлийн онцлогийг харуулсан “Inside Gaza” баримтат кино Канадын Монреаль хотод болсон “Cinemania” олон улсын кино наадмын шилдэг баримтат киноны шагнал хүртжээ. Францын найруулагч Элен Лам Тронгийн бүтээсэн 72 минутын уг кино нь Францын AFP мэдээллийн агентлагийн Газын зурваст ажиллаж байсан дөрвөн сэтгүүлчийн өдөр тутмын […]

Ормузын хоолойд хоёр нефть тээвэрлэгч хөлөг минад өртөж, дэлбэрчээ
Дэлхий

Ормузын хоолойд хоёр нефть тээвэрлэгч хөлөг минад өртөж, дэлбэрчээ

Ираны Исламын хувьсгалт гвардийн корпусын Тэнгисийн цэргийн хүчин Ормузын хоолойн өмнөд хэсэгт зөвшөөрөлгүй маршрутаар нэвтрэхийг завдсан нефть тээвэрлэгч хоёр хөлөг далайн минад өртөж, хүчтэй дэлбэрсэн гэж мэдэгджээ. Тус байгууллагын ням гарагт Sepah News мэдээллийн сувгаар нийтэлсэн мэдэгдэлд дурдсанаар, хөлгүүд таних систем болон GPS төхөөрөмжөө унтрааж, АНУ-ын армийн дэмжлэгтэйгээр далдуур нэвтрэхийг оролдсон байна. Тэдгээрийн нэг нь […]

Мексикийн Гвадалахарагийн хар тамхины бүлэглэлийг үндэслэгч 80 насандаа нас баржээ
Дэлхий

Мексикийн Гвадалахарагийн хар тамхины бүлэглэлийг үндэслэгч 80 насандаа нас баржээ

Мексикийн хар тамхины наймааны томоохон бүлэглэлүүдийн нэг болох Гвадалахарагийн картелийг үндэслэгч Мигель Анхель Феликс Галлардо 80 насандаа эмнэлэгт нас баржээ. Түүнийг Мексикийн хар тамхины наймааны сүлжээг зохион байгуулж, өргөжүүлэхэд гол үүрэг гүйцэтгэсэн хүмүүсийн нэг гэж үздэг. Феликс Галлардо 1980-аад онд Гвадалахарагийн картелийн удирдагч байхдаа хар тамхины наймааны томоохон сүлжээг хянаж байв. Түүнийг 1989 онд баривчилж, […]

Украины энхийн хэлэлцээнд Европын төлөөлөгчдийг оролцуулахыг В.Путин зөвшөөрчээ
Дэлхий

Украины энхийн хэлэлцээнд Европын төлөөлөгчдийг оролцуулахыг В.Путин зөвшөөрчээ

Украины дайныг зогсоох дараагийн шатны энхийн хэлэлцээнд Европын төлөөлөгчдийг оролцуулахыг ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин зөвшөөрсөн талаар АНУ-ын тусгай элч Стив Виткофф мэдэгдлээ. Энэ нь Украины асуудлаарх хэлэлцээг АНУ, ОХУ, Украины гурван талын хүрээнээс өргөжүүлж, Европын орнуудыг шууд оролцуулах боломж нээж буй алхам болов. Владимир Путин 11 дүгээр сарын 12-нд Москвад АНУ-ын Ерөнхийлөгчийн тусгай элч Стив […]