Зурхай
Цаг агаар
Валютын ханш
Радио

Шүүх

Мэдээний жагсаалт

Судалгааны гүйцэтгэгчийг хууль бусаар шалгаруулсан албан тушаалтнуудыг яллав

Судалгааны гүйцэтгэгчийг хууль бусаар шалгаруулсан албан тушаалтнуудыг яллав

М.Д,Э.Б, О.С нар Хөдөлмөр нийгмийн хамгааллын сургалт, үнэлгээ, судалгааны институтийн судалгааны газрын удирдах албан тушаалтнаар ажиллаж байхдаа Монгол гэр бүлийн харилцааны хэв шинж, өөрчлөлт судалгааны гүйцэтгэгч сонгон шалгаруулах ажлын хэсгийн гишүүнээр ажиллажээ. Ингэхдээ албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалаа урвуулан ашиглаж, холбогдох хууль тогтоомжийг зөрчиж, хурлын тэмдэглэлийг хуурамчаар үйлдэн “М….” ХХК-ийг уг ажлын гүйцэтгэгчээр шалгаруулсан […]

Шүүгдэгч А.Ганхуяг гэдэг хүн 21.9 сая$ Солонгос руу шилжүүлээд, бүх юмаараа хохирчхоод, зовоод сууж байна

Шүүгдэгч А.Ганхуяг гэдэг хүн 21.9 сая$ Солонгос руу шилжүүлээд, бүх юмаараа хохирчхоод, зовоод сууж байна

“Ногоон автобусны” гэж нэрлэсэн хэрэгт холбогдсон “Тэнүүн-Огоо” ХХК-ийн захирал А.Ганхуяг, Ж.Эрдэнэбат, Ч.Мөнхбаяр, Л.Жонсоб, К.Киэбаум нарт холбогдох эрүүгийн хэргийг өнөөдөр нийслэлийн Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд боллоо. Шүүгдэгч А.Ганхуягийн өмгөөлөгч шүүх хуралд оролцох боломжгүй тухай хүсэлтээ тус шүүхэд ирүүлсэн байна. Уг хүсэлтийг тус шүүх хүлээн авч, хурлыг 11-р сарын 20 хүртэл […]

500 мянган төгрөгийн хахууль авсан цагдаагийн  нийтийн албанд 2 жил ажиллах эрхийг хасав
Шүүх

500 мянган төгрөгийн хахууль авсан цагдаагийн нийтийн албанд 2 жил ажиллах эрхийг хасав

Нийслэлийн Баянзүрх дүүргийн Цагдаагийн газрын 2-р хэлтсийн Нийтийн хэв журам хамгаалах тасгийн хэсгийн байцаагч Г.Баатархүү зөрчлийн хэрэгт холбогдсон этгээдээс хэргийг нь нааштай шийдвэрлүүлж өгөхөөр 500.000 төгрөгийн хахууль шаардаж авчээ. Үүнийг АТГ шалгаж тогтоосон байна. Тус дүүргийн Прокурорын газар уг хэрэгт нийтийн албанд томилогдох эрхийг нь 2 жилээр хасаж, 2 жилийн хугацаагаар зорчих эрхийг нь хязгаарлах […]

Хөгжлийн банкны гэх хэргийг УДШ-ээр хэлэлцүүлэхээс татгалзав
Шүүх

Хөгжлийн банкны гэх хэргийг УДШ-ээр хэлэлцүүлэхээс татгалзав

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын нийт шүүгч өнөөдөр Хөгжлийн банкны гэх тодотголтой Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг нарын 42 хүн, 3 хуулийн этгээдэд холбогдох хэргийг хянаад, УДШ-ээр хэлэлцүүлэхээс татгалзлаа. Ингэснээр уг хэргийг анхаш шатны шүүх дахин хэлэлцэхээр болж байна. “Анхан шатны шүүхийн шийдвэрийг давж заалдах шатны шүүх хүчингүй болгосон. Эцэслэгдэн шийдвэрлэгдээгүй хэрэгт эрх зүйн дүгнэлт […]

Прокурор асан Э.Амарбат нарын 7 хүнд холбогдох хэргийг УДШ өнөөдөр хэлэлцэнэ
Шүүх

Прокурор асан Э.Амарбат нарын 7 хүнд холбогдох хэргийг УДШ өнөөдөр хэлэлцэнэ

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн ерөнхий прокурор асан Э.Амарбат, Ц.Гантулга, П.Энхтогтох, Б.Мандахбаяр, П.Одонтунгалаг, Б.Батсүх, Ш.Батхолбоо нарт холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.4 дүгээр зүйлийн 1, 17.3 дугаар зүйлийн 2.2, 21.2 дугаар зүйлийн 1, 21.14 дүгээр зүйлийн 2, 22.1 дүгээр зүйлийн 1, 2, 22.4 дүгээр зүйлийн 1, 22.5 дугаар зүйлийн 1-д заасан хэргийг УДШ-ийн Эрүүгийн хэргийн танхим өнөөдөр […]

Хөгжлийн банкны гэх хэргийг УДШ өнөөдөр хэлэлцэнэ
Шүүх

Хөгжлийн банкны гэх хэргийг УДШ өнөөдөр хэлэлцэнэ

Хөгжлийн банкны гэх тодотголтой 42 хүн, 3 хуулийн этгээдэд холбогдох хэргийг өнөөдөр Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхим хянана. Уг хэргийг тус шүүх 2026.09.29-нд хянан хэлэлцэж, нэмэлт судалгаа хийх шаардлагатай гэж үзэн, хойшлуулсан юм. 2022 он. Хэрэг шүүхэд шилжив Прокурор Хөгжлийн банкны хэрэгт 80 хүн, дөрвөн хуулийн этгээдэд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлжээ. Н.Алтанхуягийг […]

Гэрч, хохирогч нарыг “Худал мэдүүлэг өг” гэж ятгасан өмгөөлөгчийг 6 сая төгрөгөөр торгов
Шүүх

Гэрч, хохирогч нарыг “Худал мэдүүлэг өг” гэж ятгасан өмгөөлөгчийг 6 сая төгрөгөөр торгов

Увс аймгийн өмгөөлөгч Д.Д эрүүгийн хэргийн оролцогч Ч.О-г өмгөөлөл, хууль эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулж, түүнийг өмгөөлжээ. Ингэхдээ уг хэргийн гэрч Г.Т, хохирогч Н.О нарыг зориуд худал мэдүүлэг өгүүлэх зорилгоор ятгасан гэмт хэрэгт холбогдсон байна. Тус аймаг дахь Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.5 дугаар зүйлийн 2-т заасан “Гэрч, […]

Хүүг нь дайрч хөнөөсөн жолооч сар бүр ээжид нь 198.000 төгрөг бүх насаар нь өгөхөөр боллоо
Шүүх

Хүүг нь дайрч хөнөөсөн жолооч сар бүр ээжид нь 198.000 төгрөг бүх насаар нь өгөхөөр боллоо

Иргэн Д.Ц зам тээврийн ослоор ганц хүүгээ алджээ. Харж ханддаг, тэжээдэг ганц хүнээ алдсан тул тэрээр хүүгийнх аминд хүрсэн Б.Б, Д.Б нараас гэм хорын хохиролд 128.067.271 төгрөг, цаашид тэжээн тэтгэх төлбөрт сар бүр 2.144.145 төгрөг гаргуулахаар шүүхэд ханджээ. Анхан шатны шүүх түүний нэхэмжлэлийг хэлэлцээд, хариуцагч нараас нэхэмжлэгчийн сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөрт 15 сая […]

Албан тушаалаа ашигласан дарга нарт зорчих эрх хязгаарлах ял оноов
Шүүх

Албан тушаалаа ашигласан дарга нарт зорчих эрх хязгаарлах ял оноов

Ховд аймгийн Б… сумын засаг дарга Д.Э, тус сумын ЗДТГ-ын албаны дарга Г.М нар хамтран, сумын ерөнхий боловсролын сургуулийг засаж тохижуулах гэрээг 2024 оны 12 дугаар сарын 02-нд “Б…” ХХК-тай, дотуур байрны паркетан шал солих гэрээг 2024 оны 12 дугаар сарын 09-нд “М…” ХХК-тай байгуулжээ. Уг нь энэ ажлыг гүйцэтгэх компанийг сонгон шалгаруулахаар тендер зарласан аж. […]

“Байгууллагадаа бульдозерын сэлбэг авна” гэж 120.6 сая төгрөг аваад, 35.7 саяыг нь завшжээ
Шүүх

“Байгууллагадаа бульдозерын сэлбэг авна” гэж 120.6 сая төгрөг аваад, 35.7 саяыг нь завшжээ

Дорнод аймгийн “Д..” ТӨХК-ийн Хангамж үйлчилгээний хэлтсийн дарга А.Т, цехийн даргаар ажиллаж байсан Д.Б нар бүлэглэн “Байгууллагадаа бульдозерын сэлбэг худалдаж авна” гэж 2023 оны 2 дугаар сараас 2024 оны 1 дүгээр сарын хооронд нийт 120.6 сая төгрөгийг нэр бүхий 5 иргэн болон “Т…” ХХК-ийн данс руу шилжүүлжээ. Үүний 84.9 сая төгрөгөөр бульдозерын сэлбэг авч, өөрсдөө […]