Ж.Энхжаргаланг өчигдөр суллажээ
НИТХ-ын төлөөлөгч, Төв цэнгэлдэх хүрээлэнгийн Гүйцэтгэх захирал Ж.Энхжаргалан, АН-ын гишүүн Д.Мөнх-Эрдэнэ нар өнгөрсөн дөрөвдүгээр сарын 28-нд Төв цэнгэлдэх хүрээлэнд маргалдаж, бие рүүгээ салаавч гарган, олон нийтийн газар танхайрсан байдаг. Уг үйлдэлд нь өчигдөр шүүхээс 9 хоног баривчилж, 10 хоног албадан сургалтад хамруулах шийдвэр гарч, тэднийг ШШГЕГ-ын харьяа 409 дүгээр баривчлах ангид хорьсон тухай мэдээлэл байгаа […]









