“Gem mall”-д эхнэрээ олон удаа хутгалж хөнөөсөн Н.Энхбатыг өнөөдөр шүүнэ
“Gem mall” худалдааны төвд эхнэрээ олон удаа хутгалж хөнөөсөн Н.Энхбатад холбогдох шүүх хурал өнөөдөр 09:00 цагаас нийслэлийн Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн шүүхэд эхэлнэ. Яллагдагчийн гэм бурууг шүүгч Б.Булгантамир, Н.Далайхүү, Г.Энхцэцэг нар дэнслэх бол улсын яллагчаар нийслэлийн прокурор С.Баярмаа оролцоно. Түүнд Эрүүгийн хуулийн10.1 дүгээр зүйлийн 2.1-д заасан “Онц харгис хэрцгийгээр”, 2.8-д заасан “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн” гэх зүйл заалтаар […]








