Жолооныхоо ард ухаан алдсан хүнийг автобусны жолооч аварчээ
“Зорчигч тээвэр дөрөв” ОНӨААТҮГ-ын Ч:81 чиглэлийн 15-067 автобусны жолооч Д.Эрдэнэтуяа өчигдөр хүний амь аварчээ. Түүнийг нийслэлийн Баянгол дүүргийн 3, 4-р хороололд 10-р сарын 29-ний 20:49 цагт нийтийн тээврийн үйлчилгээнд явж байхад нь арын жижиг машины жолооч автобусыг нь шүргэжээ. Уг машины жолооч зогсохгүй үйлдлээ үргэлжлүүлсээр байсан аж. Д.Эрдэнэтуяа автобусаа зогсоон, тухайн машины хаалгыг нээтэл жолооч […]










