Хувийн эмнэлгүүд түргэн шуурхай ч итгэл даахгүй байна
Монгол Улсын иргэн бүр эрүүл мэндээ хамгаалуулах, эмнэлгийн тусламж авах эрхтэй хэмээн Үндсэн хуульд заасан байдаг… Бид энэ эрхээ эдэлж чадаж байна уу? Асуултын хариултад ихэнх хүн “чадахгүй” байна гэж хариулж мэдэхээр цаг дор амьдарч байна. Ингэж хэлэх үндэс бий. Үнэндээ улсын эмнэлгээр үйлчлүүлж, үнэ төлбөргүй эмчлүүлэх сонирхол хүн бүрт л бий. Гэвч оочер дараалал гүйцэгддэггүй. […]










