Зурхай
Цаг агаар
Валютын ханш
Радио

Спорт

Мэдээний жагсаалт

Ц.Анхбаяр мастеруудын дэлхийн аваргаас мөнгөн медаль хүртлээ

Ц.Анхбаяр мастеруудын дэлхийн аваргаас мөнгөн медаль хүртлээ

Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын харьяат Жавхлант бөхийн дэвжээ, Говь ХК-ийн бөх Монгол улсын начин Цэндээгийн Анхбаяр Иордан улсын Амман хотноо болж буй мастеруудын дэлхийн аваргийн Сонгомол бөхийн төрөлд мөнгөн медаль хүртлээ. Ц.Анхбаярын дэлхийн аваргаас эх орондоо авчирсан 5 дахь медаль болж байна. Сонгомол бөхийн бусад нас, жингийн ангилалууд үргэлжилж байна.

А.Адъяасүрэн, Б.Гончигсүрэн нар хүрэл медаль хүртлээ

А.Адъяасүрэн, Б.Гончигсүрэн нар хүрэл медаль хүртлээ

“Айчи~Нагояа 2026” Азийн наадамд өнөөдөр Монгол улсаас дөрвөн жүдоч зодоглож, хоёр нь медальд хүрэв. Эрэгтэйчүүдийн +100 кг-ын жинд ОУХМ Б.Гончигсүрэн хүрэл, эмэгтэйчүүдийн +78 кг-ын жинд А.Адъяасүрэн хүрэл медаль хүртсэнээр тус наадмын Монгол Улсын багийн нийт медаль 12 болов.

Улсын наадамд бүртгүүлчхээд барилдаагүй, дундаас нь хаяж явсан бөхчүүдэд хариуцлага тооцно
Спорт

Улсын наадамд бүртгүүлчхээд барилдаагүй, дундаас нь хаяж явсан бөхчүүдэд хариуцлага тооцно

Үндэсний их баяр наадмаар өнөө жил барилдахаар бүртгүүлсэн ч ирж барилдаагүй, Багахангай дүүрэг, Дархан-Уул аймгийн наадмаар барилдсан ч 4, 5-ын даваанд гарч барилдаагүй бөхчүүдийн талаарх асуудлыг МҮБХ-ны Ёс зүй, сахилга хариуцлагын зөвлөл хэлэлцэхээр болжээ. Тэдний уршгаар наадамд барилдах хүсэлтэй бусад бөх барилдаж чадаагүй. Барилдаанаа дуусгалгүй, наадмаа дундаас нь орхиж явсан бөхчүүд наадамчин олныг үл хүндэтгэсэн […]

Т.Ариунзаяа тивийн наадамд мөнгөн медаль хүртлээ
Спорт

Т.Ариунзаяа тивийн наадамд мөнгөн медаль хүртлээ

Азийн наадмын жүдо бөхийн эмэгтэйчүүдийн 57 кгд өрсөлдөж буй Т.Ариунзаяа шигшээ барилдаанд ялагдаж мөнгөн медаль хүртлээ. Шигшээ барилдаанд БНСУ-ын бөх Парисын олимпын наадмын мөнгөн медальт, 2024 оны дэлхийн аварга Ху Мимитэй барилдаж юүко үнэлгээгээр хожигдлоо. Азийн наадмын жүдо бөхийн эмэгтэйчүүдийн 63 кг-д Монгол Улсын гавьяат тамирчин Л.Энхрийлэн хүрэл медаль хүртлээ. Тэрбээр БНСУ-ын Ким Жисүг нэмэлт […]

Монголын дөрвөн жүдоч медалийн төлөө барилдана
Спорт

Монголын дөрвөн жүдоч медалийн төлөө барилдана

Япон улсад 13 дахь өдрөө болж буй Азийн зуны спортын наадмын жүдо бөхийн төрөлд өнөөдөр манай улсаас дөрвөн жүдоч хүч үзэхэд бүгд медалийн төлөө барилдахаар шалгарлаа. Эмэгтэйчүүдийн 57 кг-д Т.Ариунзаяа алтан медалийн төлөө барилдах бол 63 кг-д гавьяат тамирчин Л.Энхрийлэн, 70 кш-д У.Анужин, эрэгтэйчүүдийн 73 кг-д Л.Энхдөл нар хүрэл медалийн төлөө хүч үзнэ.

Монголын жүдо бөхийн үндэсний шигшээ баг Бакуг зорилоо
Спорт

Монголын жүдо бөхийн үндэсний шигшээ баг Бакуг зорилоо

Азербайжан улсын нийслэл Баку хотноо 10 дугаар сарын 04–11-нд зохион байгуулах 2026 оны насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцохоор Монголын жүдо бөхийн үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Г.Болдбаатар болон шигшээ багийн тамирчид өнөөдөр эх орноосоо мордож байна. Харин шигшээ багийн бусад бүрэлдэхүүн Япон улсын Айчи-Нагояа хотод зохион байгуулж буй Азийн наадамд оролцсоны дараа Баку хотноо […]

Хамгийн олон улс оролцсон олимпиадад Монголын шатарчид 16-р байр эзлэв
Спорт

Хамгийн олон улс оролцсон олимпиадад Монголын шатарчид 16-р байр эзлэв

Узбекистан улсын Самарканд хотод Дэлхийн шатрын олимпиад 46 дахь удаагаа боллоо. Швейцарь системээр 11 өрөг тоглосон энэ олимпиадын эрэгтэйчүүдийн ангилалд 205 улсын 206 баг, эмэгтэйчүүдийн ангилалд 188 улсын 189 баг оролцов. Ийм олон улс оролцсоноороо эл олимпиад түүхэнд бичигдэж байна. Эрэгтэйчүүдийн ангилалд Узбекистаны шатарчид түрүүлж, Энэтхэгийн баг удаалж, Германы баг хүрэл медаль хүртэв. Монгол Улсын […]

Монгол Улс 31 спортын төрөлд 300 гаруй тамирчнаа оролцуулж байна
Спорт

Монгол Улс 31 спортын төрөлд 300 гаруй тамирчнаа оролцуулж байна

“Айчи Нагояа 2026” Азийн зуны ХХ наадамд оролцож буй Монголын баг, тамирчдын амжилт өнөөдрийн байдлаар: Энэ төрөлд ОУХМ Э.Ариунтамир 2:20.58 секундын амжилтаар Монгол Улсын рекордыг шинэчлэн тогтоолоо.

Болгарыг хожиж, Монголын эмэгтэй баг 189 багаас дөрөвт жагсаж байна
Спорт

Болгарыг хожиж, Монголын эмэгтэй баг 189 багаас дөрөвт жагсаж байна

Дэлхийн шатрын олимпиадын VIII өрөгт Монголын эмэгтэй шигшээ баг Болгарын хүчирхэг багийг 2.5:1.5 харьцаагаар хожлоо. Ингэснээр эмэгтэйчүүдийн баг найман өргийн долоод нь ялалт байгуулж, 14 оноотой, 189 багаас IV байрт жагсаж байна. Сүүлийн хоёр өрөгт Франц, Болгарыг дараалан хожиж, Болгарын эсрэг шийдвэрлэх бүтэн оноог Т.Мөнхзул авчирлаа.

Дэлхийн шатрын олимпиадад манай эмэгтэй  баг шилдэг аравт багтлаа
Спорт

Дэлхийн шатрын олимпиадад манай эмэгтэй баг шилдэг аравт багтлаа

Самарканд хотноо үргэлжилж буй Дэлхийн шатрын олимпиадаас манай эмэгтэй шигшээ баг VII өрөгт гарааны чансааны 8-р эрэмбийн Францын багийг 2.5:1.5 харьцаагаар хожлоо. Ингэснээр 7 өргийн 6-д нь ялалт байгуулж, 189 багаас 7-р байрт орлоо. Харин эрэгтэй шигшээ баг өчигдөр Угандагийн багийг 3:1 харьцаагаар хожиж, 7 өргийн дараа 4 хожил, 3 хожигдолтой тэмцээнээ үргэлжлүүлж байна.