“Vitality”-г “The MongolZ” дахин хожиж чадах уу?
Саудын Арабын Эр-Рияд хотноо болж буй “CS2” тоглоомын Дэлхийн цомын тэмцээний хагас шигшээд Монголын “The MongolZ” баг шалгаран үлдлээ. Тэд өнгөрсөн шөнө Францын “3DMAX“ багийг 2:1 харьцаагаар буулган авсан юм. Ингэснээр хагас шигшээ шатанд Дэлхийн чансааг тэргүүлж буй “Vitality” багтай учраа таарахаар боллоо. Манай баг саяхан “BLAST Bounty Fall 2025” тэмцээний шөвгийн дөрөвт “Vitality”-г хожиж, […]










