Фиде мастер Э.Эмүжин Азийн аварга шатарчин боллоо
Тайланд улсын нийслэл Бангкок хотод өсвөрийн шатарчдын Азийн аварга шалгаруулах 11-р сарын 22-29-нд болов. 27 дахь удаагийн энэ тэмцээнд 32 улсын 697 шатарчин 6 насны 12 ангилалд аваргуудаа шалгарууллаа. Манай улсаас “Стейниц” академийн тамирчин Э.Эмүжин, А.Монголжингоо, Б.Баясгалан, Б.Одмагнай, М.Сод, Б.Байдар нар өрсөлдсөн юм. Охидын 16 насны ангилалд фиде мастер Э.Эмүжин түрүүлж, Тайландын тэнгэрт Төрийн дууллаа […]










