Татварын байцаагч, улсын бүртгэлийн ажилтнуудад холбогдох хэргийг шүүхэд шилжүүллээ
Прокурорын байгууллага 3 дугаар сарын 30-наас 4 дүгээр сарын 3 хүртэлх хугацаанд хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын 47,891 эрүүгийн хэрэг хянажээ.Нийслэлийн Прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн зарим хэргээс дурдвал:“Э…” ХХК-ийн гүйцэтгэх захирал Г.Ө, ерөнхий нягтлан бодогч Г.О нар албан тушаалаа урвуулан ашиглаж, 2022.11.16-2023.05.05-ны хооронд хувьцаа эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр, санхүүгийн анхан шатны баримтгүйгээр компанийн данснаас 4 […]










