Зурхай
Цаг агаар
Валютын ханш
Радио

Баримт тайлбар

Мэдээний жагсаалт

Жирэмсэн эмэгтэй, хөхүүл эх, өндөр настан голдуу хэрэглэдэг “Дае-Кал” шахмал эмийг устгаж байна

Жирэмсэн эмэгтэй, хөхүүл эх, өндөр настан голдуу хэрэглэдэг “Дае-Кал” шахмал эмийг устгаж байна

Инденез улсын “PT. Caprifamindo Laboratories” үйлдвэрт үйлдвэрлэсэн FE8665 цувралын дугаартай “Дае-Кал” шахмал эмийг Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар худалдаанаас эргүүлэн татаж байгаагаа зарлалаа. Уг эмийг Эм шинжлэх лабораторид 2026.08.11-нд шинжлүүлэхэд шаардлага хангаагүй аж. Тиймээс эрсдэлийн II ангилалд тооцож, зах зээлээс эргүүлэн татаж, устгаж байгаа аж. Иймд FE8665 цувралын дугаартай “Дае-Кал” эмийг хэрэглэхгүй байхыг иргэдэд анхааруулъя. Энэ […]

11 хүнд хууль бусаар газар эзэмшүүлсэн хэргийг шүүхэд шилжүүлжээ

11 хүнд хууль бусаар газар эзэмшүүлсэн хэргийг шүүхэд шилжүүлжээ

Б.Б, Б.У нар нийслэлийн нэгэн дүүргийн Газар зохион байгуулалтын албаны газар зохион байгуулагчаар ажиллаж байхдаа  иргэн Э.М-тэй бүлэглэн, ойн сан бүхий газарт нэр бүхий 11 иргэнд тус бүр 500 м.кв газрыг 15 жилийн хугацаатай эзэмшүүлэх тухай дүүргийн засаг даргын А/799 дугаар захирамж гаргуулжээ. Бусдад хууль бусаар газар эзэмших нөхцөл бүрдүүлж, давуу байдал бий болгосон энэ […]

Дагавар хүүхдээ алахыг завдсан хойд эцгийг шүүхэд шилжүүллээ
Баримт тайлбар

Дагавар хүүхдээ алахыг завдсан хойд эцгийг шүүхэд шилжүүллээ

Хойд эцэг Н.Б 9 настай дагавар хүүхдээ биеэ хамгаалах чадваргүйг мэдсээр байж аюултай нөхцөл байдалд оруулж, эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулжээ. Ийм аргаар дагавар хүүхдээ алахыг завдсан энэ хэрэгт Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг (хүнийг алах)-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна.

С.Зоригийн хөшөөг зөвшөөрөлгүй зөөсөн үйлдэлд хариуцлага тооцов
Баримт тайлбар

С.Зоригийн хөшөөг зөвшөөрөлгүй зөөсөн үйлдэлд хариуцлага тооцов

Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Санжаасүрэнгийн Зоригийн хөшөөг 2026 оны 07 дугаар сарын 31-ний өдөр холбогдох зөвшөөрөлгүйгээр зөөж, тээвэрлэсэн зөрчил гаргасан. Уг үйлдэл нь Зөрчлийн тухай хуулийн 9.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 3-т заасан “соёлын биет өвийг зөвшөөрөлгүй зөөж тээвэрлэсэн, зөөж тээвэрлэх нөхцөл, журмыг зөрчсөн” зөрчилд хамаарах […]

Соёлын биет өвийг зөвшөөрөлгүй тээвэрлэн хадгалсан зөрчлийг шийдвэрлэв
Баримт тайлбар

Соёлын биет өвийг зөвшөөрөлгүй тээвэрлэн хадгалсан зөрчлийг шийдвэрлэв

Түүх, соёлын биет өвийн хадгалалт, хамгаалалтын горимыг зөрчин, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр соёлын биет өвийг тээвэрлэж, хадгалсан байж болзошгүй зөрчлийг хууль сахиулах байгууллага болон Соёлын өвийн хяналтын улсын байцаагчид илрүүлэн шалгалаа. Хэргийн газрын үзлэг, шалгалтаар зөрчлийн хэрэгт холбогдогчдын эзэмшлийн байр болон тээврийн хэрэгслээс 1185 ширхэг мөнгөн зоос, 29 ширхэг мөнгөн ембүү, 3 ширхэг мөнгөн ембүүний […]

Хоёр сарын өмнө сураггүй алга болсон цэргийн албан хаагчийн цогцсыг олжээ
Баримт тайлбар

Хоёр сарын өмнө сураггүй алга болсон цэргийн албан хаагчийн цогцсыг олжээ

Хүндэт харуулын 032 дугаар ангийн алба хаагч, 25 настай Ц.Лхагвасүрэнгийн цогцсыг олжээ. Тэр 2026.07.09-нд ажлаасаа тараад сураггүй болсон аж. Ар гэрийнхэн нь түүнийг хайж, зар гаргасан юм. Тэр 8 дугаар сарын 18-нд “Хүү нь амралтаараа Хөвсгөлд ажил хийж байна. Сайн явна” гэж ээждээ чаат бичсэн ч хүү нь биш, өөр хүн хүүгийнх нь өмнөөс тийм […]

С.Молор-Эрдэнийг Үндэсний эв нэгдлийг бусниулах зүйл ангиар шалгаж эхэллээ
Баримт тайлбар

С.Молор-Эрдэнийг Үндэсний эв нэгдлийг бусниулах зүйл ангиар шалгаж эхэллээ

С.Молор-Эрдэнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.9 дүгээр зүйлийн Үндэсний эв нэгдлийг бусниулах зүйл ангиар шалгаж байна. Тухайлбал Монгол Улсын үндэсний аюулгүй байдал, тусгаар тогтнол, язгуур өв соёл, түүхийг илтэд гуйвуулж гутаан доромжилсон гэх үндэслэлээр саатуулан шалгаж байна. С.Молор-Эрдэнэ “Монгол гэдэг ард түмэн дэлхий дээр байхгүй, энэ бол зүгээр нэг хоч. Чингис хаан Монголчуудад ямар ч […]

ШТС-ын дэргэд ачааны машин шатлаа
Баримт тайлбар

ШТС-ын дэргэд ачааны машин шатлаа

Дархан-Уул аймгийн төвд өнөөдөр ШТС-ын ойролцоо том оврын ачааны машин шатлаа. Хуучин Дарханы бичил хороолол буюу олны нэрлэдгээр Микрийн урд талын ШТС-ын дэргэд авто зам дээр явж байсан машин 10:30 цагийн үед шатжээ. Уг галын дуудлагаар тус аймгийн Онцгой байдлын газрын Гал унтраах 22-р анги очиж, унтраасан байна. Уг машины жолооч хөдөөнөөс нүүрс ачиж ирэн, […]

Хүн худалдсан хэргийг шүүхэд шилжүүлжээ
Баримт тайлбар

Хүн худалдсан хэргийг шүүхэд шилжүүлжээ

Ховд аймгийн иргэн А.Н фэйсбүүкээр 2023 оны 4 дүгээр сарын 5-нд нэгэн охины фэйсбүүк рүү чаат бичин, дуудаж уулзжээ. Тэр тухайн охины эмзэг байдлыг нь далимдуулж, 4-10 дугаар сар хүртэл бусдад биеийг нь үнэлүүлж, мөнгөнөөс нь авдаг болсон байна. Хүн худалдсан энэ хэрэгт улсын яллагч Эрүүгийн хуулийн 13.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх […]

200 мянган төгрөг өгөөд, хахуулийн хэрэгт унажээ
Баримт тайлбар

200 мянган төгрөг өгөөд, хахуулийн хэрэгт унажээ

Орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ хурдан гаргуулах зорилгоор Г.Б 2024 оны 6 дүгээр сарын 7-нд УБЕГ-ын Нэг цэгийн үйлчилгээний төвд эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэгчээр ажилладаг Д.А-д 200 мянган төгрөг өгчээ. Үүнээсээ болоод тэр эрүүгийн хэрэгт холбогдоод байна. Прокурор түүний эл хэрэгт Эрүүгийн хуулийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг (хахууль  өгөх)-т зааснаар […]