Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ нэмэгдсэнээр ХХОАТ-аас 100.000 төгрөг хөнгөлүүлнэ
Монгол Улсад сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ одоо 792.000 төгрөг байна. Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт үндэсний хороо хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 1.000.000 төгрөг болгож, шинэчлэн тогтоолоо. Ингэснээр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 208.000 төгрөгөөр нэмэгдэж байна. Үүнтэй уялдан 2027.01.01-нээс бүх хүний цалин, хөдөлмөрийн хөлсний орлогод ногдуулах хувь хүний орлогын албан татвараас 100.000 төгрөг хөнгөлөхөөр болж […]










