Зурхай
Цаг агаар
Валютын ханш
Радио

Боловсрол

Мэдээний жагсаалт

Хүүхэд нь шалгалт өгөх өдөр эцэг, эхэд нь цалинтай чөлөө олгоно

Хүүхэд нь шалгалт өгөх өдөр эцэг, эхэд нь цалинтай чөлөө олгоно

Их, дээд сургууль, коллежид элсүүлэх шалгалт 6-р сарын 25-нд эхэлнэ. Үүнтэй холбогдуулан, Дархан-Уул аймгийн засаг дарга хүүхэд нь элсэлтийн шалгалттай өдөр эцэг, эхэд нь цалинтай чөлөө олгохыг бүх шатны төрийн байгууллагуудын удирдлагуудад үүрэг болголоо.Шалгалт авах өдөр шалгалт зохион байгуулагдах орчин, нөхцөлд саад учруулж болзошгүй аливаа бүтээн байгуулалт, засвар, үйлчилгээний ажлыг түр зогсоож, тайван, аюулгүй орчныг […]

Элсэлтийн шалгалтыг 6 сарын 25-28-нд авна

Элсэлтийн шалгалтыг 6 сарын 25-28-нд авна

Энэ жил их, дээд сургууль, коллежид элсэх сурагчдаас авах элсэлтийн шалгалт 6 дугаар сарын 25-нд түүх, англи хэлний хичээлээр эхэлж, 26-нд хими, газар зүй, нийгэм, 27-нд биологи, математик, 28-нд физик, орос хэл, монгол хэлний шалгалтаар дуусна. Шалгалт дууссаны дараа 24 цагийн дотор сургуулиудад шалгуулагчийн дүнг автоматаар илгээнэ. Боловсролын яам, Боловсролын үнэлгээний төв өнөөдөр элсэлтийн шалгалтын […]

Б.Пүрэвдагва: Боловсролын үйлчилгээг сурагчдын гэрт ойртуулж, түгжрэлийг бууруулна
Боловсрол

Б.Пүрэвдагва: Боловсролын үйлчилгээг сурагчдын гэрт ойртуулж, түгжрэлийг бууруулна

Багш, сурагчдын ачааллыг бууруулж, боловсролын хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор нийслэлийн дүүрэг бүрд “Хотхоны бага сургууль”, “Төрөлжсөн ахлах сургууль” байгуулах ажлыг эхлүүллээ. Энэ хүрээнд өнөөдөр Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч  Б.Пүрэвдагва нар нийслэлийн ерөнхий боловсролын “Оюуны Ундраа” сургуульд ажиллалаа. Энэ үеэр Хотын дарга Б.Пүрэвдагва “Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотын төрийн болон […]

Хувийн сургуулиуд төлбөрийн 10%-иас илүү урьдчилгаа авахыг хориглов
Боловсрол

Хувийн сургуулиуд төлбөрийн 10%-иас илүү урьдчилгаа авахыг хориглов

Суралцагчийн сурч боловсрох эрхийг хангах, сургалтын төлбөртэй холбоотой харилцааны ил тод, нээлттэй байдлыг сайжруулах шаардлагад үндэслэн Боловсролын сайдын 2026.06.08-нд А/119 дүгээр тушаал гаргаж, хувийн сургуулиудыг сургалтын төлбөрийн 10 хувиас илүү урьдчилгаа авахыг хориглолоо. Сургуулиуд шинээр элсэгч болон үргэлжлүүлэн сурах сурагчдаас суудал баталгаажуулахын тулд төлбөрөө урьдчилж төлөхийг шаарддаг. Зарим нь 100% төлөхийг шаарддаг бол тодорхой хувийг […]

“3p edu festival-2026” амжилттай зохион байгуулагдлаа
Боловсрол

“3p edu festival-2026” амжилттай зохион байгуулагдлаа

Хүүхэд төвтэй боловсрол, бүтээлч сэтгэлгээ, хамтын хөгжлийг түгээн дэлгэрүүлэх зорилготой “Dreamy Teachers Academy” фестиваль боллоо. Боловсролын ерөнхий газар, Dreamy сургууль, “Dreamy Teachers Academy” хамтран 3 дахь жилдээ уламжлал болгон зохион байгуулж буй “3P EDU Festival” 2026 оны 05 дугаар сарын 25, 26-нд Улаанбаатар хотноо, Монголын хүүхдийн ордонд амжилттай өндөрлөлөө. Энэхүү фестиваль нь төсөлд суурилсан, сурагч […]

“Нэг суралцагч-нэг компьютер, нэг анги-нэг ухаалаг самбар” арга хэмжээг төсвөөс хөрөнгө гаргахгүйгээр хэрэгжүүлнэ
Боловсрол

“Нэг суралцагч-нэг компьютер, нэг анги-нэг ухаалаг самбар” арга хэмжээг төсвөөс хөрөнгө гаргахгүйгээр хэрэгжүүлнэ

Боловсрол, сургалтын үйл ажиллагаанд хиймэл оюун ухаан болон дэвшилтэт технологийг нэвтрүүлэх, багш, суралцагч, эцэг эх, асран хамгаалагчдад зориулсан контент, сургалтын сан, платформыг хөгжүүлэх, хүүхэд бүрийг компьютер, анги, танхим бүрийг ухаалаг самбартай болгох зорилгоор “Нэг суралцагч-нэг компьютер, нэг анги-нэг ухаалаг самбар” арга хэмжээг хэрэгжүүлэх Засгийн газрын тогтоолыг баталлаа. Тогтоолыг энэ оны есдүгээр сарын 1-нээс хэрэгжүүлнэ.  Арга […]

37-р сургуульд усан бассейнтай спорт заал барьж байна
Нийслэл

37-р сургуульд усан бассейнтай спорт заал барьж байна

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ерөнхий боловсролын 37 дугаар сургуульд усан бассейнтай спорт заал барьж байна. Уг ажил 75 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байгаа аж. Нийслэлийн төсвийн хөрөнгөөр барьж буй уг заал тэнхлэгээрээ 18 х 36 ам метр, зоорьгүй, хоёр давхар. Бассейны барилга нь тэнхлэгээрээ 24 x 12 ам метр хэмжээтэй, зоорьтой, хоёр давхар. […]

Баянзүрх дүүргийн 2 дугаар хороонд 960 хүүхдийн суудалтай сургуулийн барилгын ажил үргэлжилж байна
Нийслэл

Баянзүрх дүүргийн 2 дугаар хороонд 960 хүүхдийн суудалтай сургуулийн барилгын ажил үргэлжилж байна

Сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх, суралцагчдыг эрүүл, аюулгүй орчинд сурч боловсрох нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор бүтээн байгуулалтын ажлуудыг үе шаттай хэрэгжүүлж байна. Тодруулбал, Баянзүрх дүүргийн 2 дугаар хороонд байрлах 960 хүүхдийн суудалтай сургуулийн барилга угсралтын ажил 84 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна. Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар баригдаж буй тус барилга нь 1992.0 м.кв талбайтай, дөрвөн блок бүхий 36.0м […]

Багш нарын цалин  оны төгсгөлд сох дутна
Боловсрол

Багш нарын цалин  оны төгсгөлд сох дутна

Г.Занданшатарын засгийн газар эмч багш нарын цалинг нэмэх гэрээ хийсэн ч амласан цалингаа төсөвт суулгаагүй багш эмч нарыг 1 ёсондоо муричихсан гэхэд хилсдэхгүй. Тэгвэл энэхүү нэмэгдлийг Н.Учрал Ерөнхий сайд болохдоо гэрээ ёсоор олгоно гэдгийг амласан. Гэхдээ эмч, багш нарын цалингийн нэмэгдлийн мөнгө 2026 оны төсөвт байхгүй учраас оны оны сүүл саруудынх нь цалингаас авч нэмэгдсэн […]

Хан-Уул дүүргийн 3 дугаар хороонд 480 хүүхдийн суудалтай сургуулийн барилгын ажлыг эхлүүллээ
Нийслэл

Хан-Уул дүүргийн 3 дугаар хороонд 480 хүүхдийн суудалтай сургуулийн барилгын ажлыг эхлүүллээ

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар өнөөдөр Хан-Уул дүүргээс НИТХ-д сонгогдсон төлөөлөгчдийн хамт Хан-Уул дүүрэгт ажиллаж байна. Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, “Хос даль” хотхоны ард 480 хүүхдийн суудалтай сургуулийн барилга угсралтын ажлыг эхлүүллээ. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар “Бид долоо хоног бүр дүүргүүдэд ажиллан, тулгамдаж байгаа асуудлыг газар дээр […]